Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглаж, татвараас зайлхийсэн компаниудад эрүүгийн хэрэг үүсгэж байгаа талаар хуулийн байгууллагын эх сурвалж мэдээллээ. Уг асуудлыг УМБГ, АТГ-ын Ажлын хэсэг хамтран шалгаж буй гэнэ. Өдгөө Ажлын хэсэгт шалгуулж буй компанийн удирдлагууд НӨАТ-аас зайлсхийхийн тулд падааныг нь их хэмжээгээр худалдан авч, түүнийгээ ашиглан татвараас зайлсхийж буй нь шалгалтаар тогтоогдоод байгаа аж. Энэ асуудалд компанийн захирал болон санхүүгийн албаны удирдлага, ахлах нягтлан бодогч нь холбогдоод буй гэсэн. НӨАТ төлж буй аж ахуйн нэгжүүд өөрсдөө бас бараа худалдан авдаг. Барааг бэлтгэн нийлүүлэгч нь мөн НӨАТ төлдөг. Харин тайландаа аль аль нь нэмүү өртгийн албан тат вар төлсөн мэтээр тусгадаг юм байна. Харин түүнийг нь Татварын ерөнхий газрын хариуцсан албан тушаалтнууд тулгадаггүйгээс ийм хууль бус үйлдэл гаараад байгаа аж. Түү- гээр ч зогсохгүй тухайн компанийн удирдлагууд НӨАТ төлснийхөө хөнгөлөлтийг ул саас удаа дараа авсан нь тогтоогдоод буй гэнэ. Тиймээс 500 гаруй компанийн удирдлага, нягт лан бодогч тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, татварын байцаагч нар ч бас шалгуулж эхэлсэн бололтой. Цаашдаа энэ 500 гаруй компанийн тоо өснө гэдгийг хуулийн байгууллагын эх сурвалжууд өгүүллээ.