Нийгмийн ардчилал Монго лын за луучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөр дөн байцаах хоёрдугаар тасгаас эрүү гийн хэ рэгт яллагдагчаар татжээ. Түү- нийг Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүй лийн хоёр дахь хэсэгт зааснаар бусдыг гүтгэсэн, гүтгэлгийг олон ний тэд тараасан гэсэн үндэс лэ лээр тус тасагт шалгаж буй юм байна. Л.Оюун - Эрдэнийг УИХ-ын дарга З.Энх болд өөрийн нэр хүндэд халд лаа хэ мээн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт өргөдөл гаргасны да гуу өнгөр сөн зургаадугаар сарын 20-ноос сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн аж. НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.ОюунЭрдэнэ МАН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байхдаа хэв лэл мэдээллийн хэрэгслээр “Санал тоолох машиныг УИХ-ын гишүүн З.Энхболдын ху вийн компани оруулж ирдэг юм байна лээ. Тэгэхээр АН-ынхан телевизийн сувгуудаар нэг зүйлийн талаар өөр өөр тайлбар мэдээлэл цацаад байгаад бид гайхаж байна” хэ мээн ярьсан ажээ. Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас дуудсан цагт нь очиж тайлбар өгч буй юм байна. Харин өчигдөр түүнийг хилээр гаргахыг хориглосон тогтоол хил хам гаалах байгууллагад хүргүүлсэн та лаар эх сурвалж мэдээллээ. Л.ОюунЭрдэнийг удахгүй хилийн чана дад ажлаар явах гэж буйтай нь холбогдуулж ийм арга хэмжээ авч байгаа бололтой.