Японы барилгын “Суруга” корпорацийн захирлуудын нэг 67 настай Цүнэяки Хараг манай цагдаагийн байгууллагаас мансууруулах бодистой холбоотой хэргээр саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг “Palace” зочид буудлын 609 тоотыг хөлслөн амьдарч байхдаа мансууруулах төрлийн ургамал хүнээс худалдан авч, хэрэглэж байна. Орон дор нь уг бодис байгаа гэх мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын 28- нд цагдаагийн байгууллагад ирсэн юм. Энэ дагуу УМБГын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Цүнэяки Харад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад мансууруулах бодис худалдан авч хэрэглэсэн нь нотлогдоогүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний цуснаас ямар нэгэн мансууруулах бодис илрээгүй, өөрөө ч хэрэглээгүй гэдгээ удаа дараа мэдүүлжээ. Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр бусдыг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэсэн үндэслэлээр Э гэх залууг шал гаж буй гэнэ. Тэрбээр хоёр дугаар сарын 28-ны үдэш цагдаагийн байгууллагад япон хүнийг мансууруулах бодис худалдан авсан гэх мэдээллийг өгсөн аж.