Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт өнгөрсөн амралтын өдр үүдээр хууль бусаар буга агнаж, эд эрхтнийг нь авч явсан хэрэг гарчээ. Энэ тухай мэдээллийг орон нутгийн байгаль хамгаалагчид хууль хяналтын байгууллагад өгсөн байна. Харамсалтай нь аймгийн цагдаагийнхан нэг их ач холбогдол өгөлгүй, дарсан учраас арга буюу УМБГ-т хандсан гэнэ. Гэвч хэрэг гарсан газрын харьяа цаг даагийн байгууллагад ханд гэсэн үг сонссон орон нутгийнхан мухардалд ороод буй аж. Энэ хэргийн талаар Батширээт дэх байгаль орчны төрийн бус байгууллагын эх сурвалжаас лавлахад “Нэг буга авлаж, эд эрхтнийг нь авч явсан хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ хаанахын хэн агнасныг тогтоож чадаагүй. Тухайн үед аймгийн прокурорынхон гэсэн хүмүүс тэр хавиар явсан гэсэн иргэдийн мэдээлэл бий. Түүнээс гадна өөр хүмүүс ч явсан юм шиг байна лээ. Хоёр автомашины мөр тэр хавиас олдсон. Хууль хяналтын байгууллагынхан учрыг нь олох эсэхийг харж л байя” гэж ярив. Энэ талаар Аймгийн цагдаагийн газрын албаны хүнээс лавлахад “Энэ тухай өргөдөл гомдол, мэдээлэл манайд ирээгүй” гэсэн юм.