“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төв” ТББ-ыг нэр хүндэд нь үндэслэлгүйгээр халдсан хэргээр “Витафит” компани шүүхэд өгчээ. Үүнтэй холбогдуулан тус ТББ-ынхан өчигдөр сэтгүүлчдэд хандсан юм. Тус ТББ долоодугаар сарын эхээр нэр бү- хий сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэ хүүний хадгалалтын хугацааг уртасгахын тулд Е төрлийн нэмэлт элемент хольж байгааг эсэргүүцэж, энэ талаар хэрэглэгчдэд анхаа руулж байсан. Тодруулбал “Витафит”-ын “Гоё” нэрийн тарганд Е төрлийн нэмэлт элемент ихээр агуулагддаг талаар дурдсан аж. Энэ тухай мэдээлсний дараа “Витафит” компанийнхан байгууллагын нэр хүндэд үндэс лэлгүйгээр халдсан гэсэн шалтгаанаар нэхэмж лэл гаргажээ. Шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн танхимд болох аж. “Тэд нэр хүнд нь унахаас айж, ТББ-ын хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхэд саад хийж байна. Бидэнд “Витафит” компанийн стандарт, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлд вэрлэж байгааг батлах баримт хангалттай байгаа. Тухайлбал, бүтээгдэхүүний шош го дээр MNS 45 22:97 гэсэн стандарт тавь сан бө гөөд уг стандартыг хоёр жилийн өмнө хуу лиар хориглосон. Е төрлийн нэмэлт эле мент агуулагдсан тараг өөрт байх ёстой шим тэжээлээ алдаж байна. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг тараг биш тарагны төрлийн ундаа гэж нэрлэж болно. Манай байгууллага хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Бид ийм үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй ” хэмээн тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Б.Цэрэн ярив.