“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр тооцоо хариуцсан санх үүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүр гийн шүүхэд өнгөрсөн баасан гаригт хэлэлцэв. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг албан тушаалаа урвуулан, банкны хууль тогтоомж зөрчин, 300 гаруй мянган ам.доллар завшсан хэрэгт буруутгасан юм. Тэднийг “Зоос” банкинд байршуул сан мөнгөний хүүг завшсан хэрэгт хууль хяналтын байгууллага ял лагдагчаар татсан билээ. Өмнө нь энэ хэргийг тус шүүхэд хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийд вэр гаргасан. Харин уг хэрэгт улсын яллагчаар оролцсон прокурор нь эсэргүүцэл бичсэнээр анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болсон юм. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч И.Ганбатын даргалан явуулсан хур лаас Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн үед яригдсан асуудал нь шүүгдэгч нарын гэм буруутайг хангалттай нотолж чадаагүй байна. Тиймээс буруутай эсэх нь хангалттай нотлогдохгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтын дагуу хэрэгсэхгүй болгосон аж. “Зоос” банкны дампууралтай холбоотой эрүүгийн хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хариуцлагаас мултран, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгө салхинд хийсээд өнгөрч байна.
Өмнө нь “Зоос” банкны гүйцэтгэх захирал Ш.Чуданжий болон ТУЗийн дарга Д.Батбаяр нарын хүмүүсийг Эрүүгийн хуулийн 150 болон 156 дугаар зүйлд заасан банкны хууль тогтоомж зөрчсөн, бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байсан билээ. Уг хэрэгт Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэнг холбогдуулж, тус бан каар дамжуулан Төрийн сангийн багагүй хэмжээний мөнгийг зарцуулж, нэлээд ашиг олж, хувьдаа завшсан гэж буруутгаж байсан билээ. Түүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэв доржийг ч буруутган шал гасан юм. Харин мөрдөн бай цаал тын явцад Л.Пүрэвдорж, Х.Пүрэв сүрэн, Д.Батбаяр нарын гэм буруутай бо лох нь нотлогдоогүй. Чингэлтэй дүүргийн шүүх Ш.Чуданжийд холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд хэлэлцэж, түүнийг бусдын их хэмжээний хөрөнгийг үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож, зургаан жил хо рих ял оноон, Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, нялх хүүхэдтэй гэсэн үндэслэлээр хорих ялыг хэлтрүүлсэн юм.
Харин “Зоос” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн 1.6 тэр бум төгрөгийн хохирлыг Ш.Чуданжийгаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын үеэр томилогдсон шинжээчид түүнийг харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан. Тэрбээр дээрх мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарладаг ч шалгалтын явцад хэнд, хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй аж. Нийслэлийн шүүхээс Ш.Чуданжийн хэргийг хянаад анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн ял тохирсон, түүнийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулсан нь үндэслэлтэй байна. Харин түүнээс 1.6 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэх асуудлыг хохирогчид иргэний журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн билээ.