Нийслэлийн давж заалдах шатны шүүх Өвөрхангайн тойрогт МАНаас нэр дэвшигчдийн асуудлыг уржигдар хянан хэлэлцээд ХанУул дүүргийн шүүхээс түрүүнд нь гаргасан шийдвэрийг “харьяаллын бус” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм. Үүнтэй холбогдуулж АН-аас нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нарын өмгөөлөгч болон УИХ-ын 10 дугаар тойргийн АН-ын сонгуулийн менежер Ц.Доржпалам нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Нийслэлийн давж заалдах шат ны шүүхээс гарсан шийдвэр МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөр хүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргөх үр дагаврыг бий болгохгүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бид эс зөвшөөрч байгаа тул хяналтын журмаар гомдол гаргана гэж тэд хэлэв. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй гэж давж заалдах шатны шүүх үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Тиймээс дээрх журмаар цаашид Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс болон бусад хуулийн байгууллагад хандах болно гэв.
Мөн МАН-аас нэр дэвшигч Н.Тө мөр хүү сонгуулийн сурталчил гааныхаа намтарт МУИС төгсс өн гэсэн боловч тус сур гуу лийг төгсөөгүй нь МУИС-ийн тодорхойлолтоор нотлогдсон байна. Хуурамч бичиг баримт, хуурамч диплом үйлдсэнийг нь хуулийн байгууллага шалгаж байгаа гэнэ. Иймд тэдэнд холбогдох хэрэг, маргаан сунжрах шинжтэй байна.