Гэрлэх ёслолын ордны дарга X.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-т шалгаж буй. Тэднийг тус байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүн дэвтэр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Харин өчигдөр Гэрлэх ёслолын ордны дарга X.Оюун чимэг энэ асуудлаар сэтгүүлчдэд хандсан юм. Тэрбээр “2008 оны тавдугаар сараас манайх “Кодак дурсамж” хувийн гэрэл зургийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Гэтэл тус байгууллагын зурагчин ажлын байрны дүрэм журмыг удаа дараа зөрчин, архидан согтуурч байсан учраас өнгөрсөн зургаадугаар сард гэрээгээ цуцалсан юм. Үүний дараа тэрбээр намайг АТГ-т шалгуулахаар өгсөн байна лээ. Энэ талаар АТГ надаас байцаалт авсан. Би ямар ч гэм буруугүй болохоор айхгүй байна. Улсын байгууллагын удирдлага болон санхүүгийн үйл ажиллагаанд жилд хэд хэдэн удаа шалгалт хийдэг. Өдий болтол зөрчил дутагдал илэрч байгаагүй. Тэгэхээр энэ хэрэг үндэслэлгүй болох нь нотлогдох байх” хэмээв.