Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих 433 дугаар ангиас өнгөрсөн бямба гаригт хоёр хүмүүжигч оргосон. Чанга дэглэмтэй ангид 17, 25 жил хорих ялаар шийтгүүлсэн тэднийг цагдаа гийн ажилтнууд Баруунхараагаас барив чилсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэд чухам ямар хэргийн улмаас ял шийтгүүлсэн, хэрхэн оргосон талаар бид баттай эх сурвалжаас мэдээлэл олж авлаа. Оргодлуудыг Б.Отгонбаяр, Б.Мөнхт өр гэдэг юм байна. Б.Отгонбаяр нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 25 жилийн хорих ял шийтгүүлсэн бол, Б.Мөнхтөр Дархан-Уул аймгийн Сум дун дын шүүхээс 17 жилийн хорих ял сонс чээ. Тэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1991 онд төрсөн залуус.
Б.Отгонбаяр 2010 оны дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн X хороонд 65 настай С гэх эмэгтэйн гар утас, “Ниссан санни” маркийн автомашиныг нь дээрэмдэхийн тулд амийг нь хэрцгийгээр бүрэлгэж, хохирогчийн байшинг шатаасан хэрэг үйлджээ. Сонгинохайрхан дүүргийн шүүх уг хэрэгт нь 2010 оны аравдугаар сарын 23-нд 25 жилийн хорих ял оноосон аж.
Харин Б.Мөнхтөр нь 2010 оны арванхо ёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан суманд иргэн О-г боомилж амь насыг нь хохироосон хэрэг үйлджээ. Тэдний үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсний дагуу ШШГЕГ-ын харьяа Дарьт буюу хорих 433 дугаар ангид ялыг нь эдлүүлж байсан аж.
Тус анги шинэ барилга барьж, хүмүүжигчдээ ажиллуулж байж. Албаны хүмүүс уг барилга дээрээс ялтнуудыг оргосон гэж үзэж байгаа гэнэ. Гэвч тэд эргэлт уулзалтын байрнаас оргосон гэдгийг баттай эх сурвалжууд мэдээллээ. Тэднийг оргохын өмнөх өдөр буюу өнгөрсөн баасан гаригт ялтнуудын ээжүүд эргэлтээр очиж, хамт хоносон аж.
Эргэлтийн байрны зэргэлдээ өрөөнд хоригдлууд хоносон бөгөөд баасангаас бямба гаригт шил жих шөнө 02.00-04.00 цагийн хооронд тус байрны цонхны хаалт сараалж төмрийг эвдэн дээвэр рүү гарч, тэндээсээ хорих ангийн хашааны гадна талд бууж зугтсан гэнэ. Тэд оргохоо эртнээс төлөвлөсөн байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж буй юм билээ. Учир нь нэгэн зэрэг ээжүүдээ эргэлтээр ир гэж дуудсан, хамт эргэлтийн байранд хоносон, цонхны сараалж төмрийг эвдэх зүйл бэлтгэсэн зэрэг нь ингэж үзэхэд хүргэж буй гэсэн. Тэд ангийн байрлалаас гараад уулаар дамжин явган явж, Баруун хараад хүрэн, тэндээ айлын эзгүй байшинд орогнож байхад нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас томилогдсон эрлийн баг саатуулсан байна.
Өдгөө тэднийг Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу хорих ангиас бүлэглэн, хамгаалалтын хэрэгслийг эвдэн оргосон гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж буй юм байна. Шалгалтын явцад оргодлуудын ээжүүд “Хүүхдүүдээ оргож байгааг мэдээгүй” хэмээн тайлбарлаж буй гэсэн. Б.Отгонбаяр, Б.Мөнхтөр нар оргож явахдаа ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь одоогоор нотлогдоогүй гэнэ. Тэднийг бүлэглэж оргосон гэсэн үндэслэлээр шүүхээс 5-10 жилийн хорих ял нэмж оноох бололтой.