Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн нутагт байрладаг Дарьтын хорих ангиас өнгөрсөн бямба гаригт шилжих шөнө онц хүнд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн хоёр ялтан оргожээ.
Зарим мэдээллийн хэрэгслээр Зүүнхараагийн хорих ангиас ялтнууд оргосон гэж буй ч албаны эх сурвалж “Зүүнхараа дахь хорих 413 дугаар ангиас бус, Дарьт гэж нэрлэдэг чанга дэглэмтэй 415 дугаар хорих ангиас 25, 17 жилийн ялаар шийтгүүлсэн 21 настай хоёр хүмүүжигч оргосон. Эрлийн бүлэг гарч ойр хавиар нь эрэн сурвалжилж байна. Хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт шийтгүүлсэн хүмүүс байгаа” гэв. Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Г.Чагдартай холбогдоход “Бямба гаригийн үүрээр 04.00 цагийн үед хоёр хүмүүжигч оргосон. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна” гэв. Тэднийг эрэн сурвалжлахад Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн ажилтнууд, хорих ангийнхан, Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд, ШШГЕГ-ын Эрлийн тусгай бүлэг хамтарсан 100 гаруй хүн оролцжээ. Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх бай гууллагын ажилтнууд өчигдөр орой 20.00 цагийн үед хоёр оргодлыг Сэлэнгэ айм гийн Баянгол сум буюу Баруунхараагаас ба ривчилсан байна. Тэд тус сумын гэр хорооллын хойд талд явган явж байсан бөгөөд баригдах үедээ ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй аж. Оргодлууд бороонд норж, голдоо ортол даарсан байсан тухай эх сурвалж мэдээллээ.
Г.РАВЖАА