Жүжигчин Г.Золбоотын эхнэр Н.Мөнх туяа Дундговь аймгийн орон нут гийн музейгээс 2006 онд түүх соёлын хосгүй үнэт бүтээлд тооцогдох эд зүйлс аваад сураггүй болжээ. Тэрбээр XIII-XVIII зууны үед хамаарах баатрын хөө хуяг, дээл зэргийг авч явсан аж. 2008 онд улсын хэмжээнд музейн сан хөмрөгт байгаа эд зүйлсийг тоолохдоо XVIII зууны үеийн дурсгалд хамаарах доторгүй хоёр дээл, XIII зууны үеийн дурсгал хөө хуяг дутсаныг тогтоосон байна. Ингээд ЭЦГ, УМБГ, орон нутгийн цагдаагийн хэлтэст хандсан ч өнөөг хүртэл олдоогүй гэнэ. Энэ хэргийг илрүүлээгүй, түүх соё лын дурсгалт зүйлийг авч явсан эзэн нь тодорхой байхад тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэн арга хэмжээ авахгүй явсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд хэргийг хаасан талаар прокурорын бай гууллагын эх сурвалж мэдээллээ. Энэ нь хүндэвтэр гэмт хэрэгт тооцогдож, хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байдаг учраас 2006 оноос хойш тооцоод хэргийг хэрэгсэхгүй болгосон сурагтай.
Г.РАВЖАА