Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тус газрын ажилтнуудаас энэ тухай лавлахад “Дарга өнөөдөр ажилдаа ирээгүй, хаачсаныг нь мэдэхгүй” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй. Харин Прокурорын байгууллагынхан мэдээллийг няцаасанг үй. АТГ-ын эх сурвалж “Ж.Батбаярт холбогдох хэргийг шалгах явцад зайлшгүй хорьж, шалгах шаардлага байсан учраас цагдан хорих саналаа прокурор, шүүхэд тавьсны дагуу уржигдар орой саатуулсан” гэсэн юм. Өөр нэгэн эх сурвалж “Ж.Бат баярыг авлига авсан гэх үндэс лэ лээр буруутгаж, УМБГ, АТГ-ын Мөр дөн шалгах хэл тэс хам тарсан Аж лын хэсэг гарган шалгаж бай гаа. Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй үйлдэл гаргасан учраас цагдан хорьсон нь үнэн” гэлээ. ҮТЕГ-ын дэд дарга Ж.Батбаярыг ав лига авч, хэд хэдэн компанийн татварын өрийн асуудлыг төлбөргүй болгож өөрчилсөн гэх хэрэгт буруутгаж буй аж.