Испанид саатуулагдсан Чеченийн хоёр, Туркийн нэг иргэн Гибралтарын худалдааны төвүүдийн нэгэнд цохилт өгөхөөр төлөвлөж байсан байж болзошгүй гэнэ. Тус улсад тэд агаарын нислэгээр идэвхтэй хөө- цөлдөн, нисэгч аппаратын сургуульд сургалтад хамрагдан, радио удирдлагат онгоцноос хэрхэн эд зүйл хаях талаар заалгаж байжээ. Чеченьчүүдийн нэг нь “АльКаида”-гийн Европ дахь салбарын нэг тэргүүлэгч болох талаар хэвлэлүүд мэдээллээ. Баривчлагдсан чеченьчүүдийг тус байгууллагын гишүүн гэдэгт олон орны тусгай албад санал нэгтэй байгаа аж.
Эльдар Магомедов бүр 2010 онд террористуудтай нийлж, Пакистан, Афганы нутаг дахь байлдагчдад идэвхтэй тусалж байжээ. Европын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Аль-Каида”-гийн 15 толгойлогчийн нэг тэрбээр Муслим Дост гэдэг нэрээр танигдсан гэнэ. Параплан эсвэл хөнгөн онгоц ашиглан жирийн бус халдлага үйлдэх зорилготой байсан байж болзошгүйг нь видео бичлэг ч харуулжээ. Уг бичлэгт Туркийн инженер Чингиз Ялсин “ачаагаа” зохих байнд оносны дараа түүндээ илт баярлаж байгаа гэнэ.
Мөн “El pais”-т бичсэнээр, Ялсин агаарын зураг авалтын компанид хандаж, Гибралтар дахь худалдааны төвүүдийн нэгний зургийг авахуулах хүсэлт тавьжээ. Ч.Ялсин Испанид зургаан жил гаруй амьдарч, орон нутгийн барилгын компанид ажиллаж байсан аж.
БОЛГАРТ ЧЕЧЕНЬ, ТУРКИЙН ИРГЭНИЙГ БАРИВЧЛАВ
Израилийн жуулчдын суусан автобусыг орос хэлтэй террорист дэлбэлсэн хэрэг саяхан гарсан Болгарт Чеченийн бас нэг иргэнийг саатуулжээ. 47 настай Мохмад Гадамури Румын-Болгарын хил дээр таван хүүхдийн хамт Болгар руу орох гэж байгаад баривчлагдсан гэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ энд амрахаар яваа хэмээн мэдүүлсэн М.Гадамури 2003 онд Ингушетэд болсон халдлагатай холбоотойгоор Интерполоор эрэн сурвалжлагдаж байжээ. Түүнчлэн зэвсэг, хорт бодисын хууль бус худалдаанд түүнийг сэжиглэж буй аж.
Гадамурийг нэгжих үед ХБНГУ-ын олгосон дүрвэгчийн итгэмжлэх олдсон байна. Болгарын тусгай албад террорист үйл ажиллагаанд холбогдуулан гад нын бас нэг иргэнийг баривчилсан нь Туркийн харьяат, 29 настай Эркан Полатер гэгч аж. Турк залуугийн биед нэгжлэг хийх үед мөн л дүрвэгчийн итгэмжлэх гарсан агаад Нидерландын засаг захиргаанаас олгосон байгаа гэнэ.