Вьетнамын түүхэнд анх удаа болсон гей-парадад 100 орчим хүн оролцсоныг AFP мэдээлэв. Жагсаалд оролцогсдын олонх нь солонгын өнгөт далбаа, агаарын бөмбөлгөөр чимэглэсэн дугуй унан ирж, нийслэл Ханойн гудамжаар явжээ. Бэлгийн цөөнхийн энэхүү ажиллагааг зохион байгуулагчид хотын захиргаанаас зөвшөөрөл аваагүй байсан ч цагдаа нар саад хийсэнгүй. Тиймээс ямар нэг асуудал үүссэнгүй, тайван болж өндөрлөжээ.
“Коммунист Вьетнамд гомосексуализмыг гэмт хэрэг гэж үздэггүй ч албан ёсны ухуулгад ижил хүйстний холбоонд таагүй хандлага илэрхийлдэг” гэж эл үйл явдлын талаар AFP тэмдэглэв. Харин Вьетнамын Хууль зүйн сайд ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх асуудлыг авч үзэх талаар Х.ЭНХ саяхан санал тавьж байсан юм.