БНАСАУ-ын нутгийн зарим хэсгийг нэрвэсэн үерт 169 хүн нас барж, 400 иргэн сураггүй байгаа тухай Төрийн мэдээллийн агентлаг уламжиллаа. Өнгөрөгч зургаадугаар сарын сүүлч, долоодугаар сард орсон усар хаг бороо, түүнийг дагалдсан үер 212.000 гаруй хүнийг орох оронгүй болгож, тариалангийн 65.000 га газар сүйджээ. Пхень яны тусламж хүссэний дагуу НҮБ-ын Хүнсний хөтөлбөр хүнсний яаралтай тусламж илгээж эхэлснээ мэдэгдэв.
Байгалийн гамшигт өртөгч дөд зориулж өдөрт 400 гр-аар бодоход хоёр долоо хоногт хүрэлцэх хэмжээний будаагаар хангахаа Хүнсний хөтөлбөр мэдээлсэн ч тусламж хэдийд очих талаар дурдсангүй. Пхеньян дахь НҮБ-ын ажилтнууд үерт сүйдсэн нутгаар явж танилцаад, дэд бүтэц, газар тариаланд учирсан хохирол угаас хүнсний гачигдалтай Умардын байдлыг улам хүндрүүлснийг тэмдэглэжээ.
Сургууль, үйлдвэр, эрүүл мэндийн төвийн 1400 барилга үерт автаж сүйдсэн байгаа аж. Хүнс хоол төдийгүй ундны ус ч гамшигт өртсөн бүсийн оршин суугчдад шаардагдаж байна. ВВС мэдээлснийг үзвэл, 1990-ээд оны дундуур Умардад иргэд нь хэдэн мянгаараа өлсөж үхсэн гэдэг. Тус улсын 24 сая иргэний гуравны хоёр нь хүнсний архаг хомсдолд бай гааг НҮБаас өмнөх сард гаргасан тайланд тэмдэглэсэн юм.
ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААРХ БАЙР СУУРИА ЧАНГАТГАНА
Ард нийтээрээ хүндхэн амь зууж буйг үл харгалзан цөмийн хөтөлбөрийн талаарх байр сууриа чан гатгахаар төлөвлөж буйгаа Умардын удирдлага мэдэгдлээ. Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Чой Сун Хи “Америкийн дуу хоолой” радиогийн редакцад ирүүл сэн мэдэгдэлдээ “Ийм алхам хий хэд хүрсэн нь Вашингтоны баримталж буй түрэмгий байр сууринаас эхтэй” гэж тэмдэглэжээ. Хойд Солонгосын дипломатчид, АНУ-ын албан ёсны бус төлөөлөгчдийн хооронд гурван хоног үргэлжилсэн хэлэлцээний төгсгөлд дээрх мэдэгдлийг хийсэн аж.