Хойд Солонгосын лидер Ким Жөн Унтай Пхеньяны паркад “Америкийн уул” хэмээх тоглоомоор зугаацаж буй ев роп төрхтэй эрэгтэй нь Британийн дипломатч Барнаби Жонс болохыг Америкийн “Mother Jones” сэтгүүлд мэдээлэв.
БНАСАУ-ын өндөр албан тушаалын хүмүүсийн дунд авахуулсан уг зургийг Умардын төрийн хэвлэлүүд саяхан нийтэлжээ. Нэрээ нууцалсан хэд хэдэн эх сурвалжаас гадна Британийн ГХЯ-ны төлөөлөгч гэрэл зураг дээр Б.Жонс гарсныг баталсан аж. Британийн ЭСЯ-нд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алба хашдаг Жонс Умардын нийслэлд суугаа дипломатчдын нэг адил амралт, зугаалгын паркад уригдсан юм байна. Британийн ЭСЯ-ны мэдэгдсэнээр, тус улс Пхеньянтай хүмүүнлэг, соёл, боловс ролын чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй. Ким Чен Ирийн таалал төгссөний да раах өдрүүдэд дурсгалын ёслолд уригдсан гадныхны дунд Жонс байжээ. БНАСАУ-д Их Британийг төлөөлөн суугаа Элчин сайд нь Кэрен Сюзан Уолстенхолм юм. Амралт зугаалгын паркад авсан дээрх зураг нь Ким Жөн Уны гэрэл зурагт дий лэнх то хиолдолд албархуу харагд даг түр төрхөөс эрс ялгарч буйгаараа хэв лэлийнх ний анхаарлыг татжээ. Шин жээчдийн үзэж буйгаар, Хойд Солонгосын эрх баригчид эл фотогоор улсынхаа лиде рийг түүний таалал төгссөн эцэгтэй харьцуулахад илүү хүнлэг нэгэн хэмээн харуулахыг хүссэн байж мэдэх нь.