Фижийн Ерөнхий сайд асан Лаисениа Карасе авлигын хэргээр нэг жил шоронд хоригдох ял авлаа. Засгийн газрын хөрөнгө оруулалтын компанийг даргалж байсан 1990-ээд онд албан тушаалаа зүй бусаар ашиглаж, албаны үүргээ хөсөрдүүлсэн хэрэгт түүнийг буруутгажээ.
71 настай Л.Карасе тус улсын 2000 оны сонгуулиар гарч ирсэн сүүлчийн удирдагч бөгөөд 2006 онд цэргийнхэн эргэлт хийж, албан тушаалаас нь хүчээр буулгажээ. Фижийн одоогийн Засаг 2014 онд сонгууль явуулахаа мэдэгдсэн. Дээрх холдингийг толгойлж байхдаа хувийн сонирхлоо олон нийтийнхээс дээгүүрт тавьсан гэх буруутгалыг шүүгдэгч няцаасан аж. Цэргийнхэн Төр эргүүлснээсээ хойш олон улсын уриалгыг үл харгалзан сонгууль зарлахгүй өдий хүрээд буй. Хамтын нийгэмлэгээс гишүүнчлэлийг нь түд гэлзүүлээд буй тус оронд олон улсын хориг арга хэмжээ авах магадлалтай байгаа. 2009 онд Фижигээс Элчин сайдаа татсан Австрали, Шинэ Зеланд дипломат харилцаагаа сэргээхээр зөвшөөрөөд байна.