Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурал өчигдөр 22.30 цагт шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дөрвөн жил хорих ял оноолоо. Сүхбаатар дүүргийн шүүх 19.55 цагт завсарлаж, шүүгч нар гурван цаг орчим зөвлөлдсөний эцэст дараах шийдвэрийг гаргасан юм. Шүүгдэгч Н.Энхбаяр нь МИАТ ХК-д БНСУ-аас үнэ төлбөргүй ачаа тээвэрлүүлж, 30 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Мөн шүүгдэгч Ж.Мягмаржаргал нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлөгийн гэрээ хийж эд хөрөнгө завшсан үйлдлийг прокурор яллахаас татгалзсан тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болголоо. Н.Энхбаярын Д.Дуламсүрэнтэй бүлэглэн “Өргөө” зочид буудал, Д.Чулуунбаатартай хамтран “Улаан баатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж авсан үйлдэл нь тогтоогдсон. Үүнээс гадна ТВ-9 телевизийн тоног төхөөрөмжийг завшсан. Мөн Ж.Мягмаржаргалыг “Эрдэнэт” үйлдвэрээс эд хөрөнгө завшсан үйлдэл нь хавтаст хэрэгт авсан бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүх үзэв.
Ингээд шүүгдэгч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дээрх эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь 25 сая төгрөгийн хөрөнгө хурааж, долоон жил хорих ял оноов. Мөн эрх мэдлээ урвуулсан үйлдэлд нь төрийн албанд хоёр жил ажиллах эрхийг нь хасаж, мөн хугацаагаар хорих ял ногдууллаа. Д.Дуламсүрэнд 10 сая төгрөгийн хөрөнгө хураах ял оноож, зургаан жил хорих ял оноосон бол Д.Чулуунбаатарт мөн хэмжээний хөрөнгө хураан, 5.1 жил хорих ял ногдуулав. Ж.Мягмаржаргалд 25 сая төгрөгийн хөрөнгө хурааж, зургаан жил, мөрийтэй тоглосон үйлдэлд нь нэг жилийн хорих ял оноов. Ногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтаах шийдвэр гаргасан бөгөөд 2009 онд УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус бүрээс нь гурван жилийн ялыг хасаж, Н.Энхбаярт дөрөв, Д.Чулуунбаатарт 2.1, Ж.Мягмаржаргалд 3.6 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо.
Харин ТВ-9 телевизийг хурааж, улсын орлого болгох, Н.Энхбаяраас 54 сая төгрөг гаргуулж, Гандантэгчэнлин хийдэд олгох, Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нараас 9.8 сая төгрөг гаргуулж “Эрдэнэт” үйлдвэрт олгохоор боллоо. Мөн Ж.Мягмаржаргалын “Лексус-470” машин, Н.Энхбаярын ХААН банкны …. тоот дансан дахь 89 мянган ам.долларыг хохиролд тооцохоор болсон юм. Шүүхийн энэ шийдвэрийг МАХН-ынхан эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна цуглаан зохион байгуулсан бол, өмгөөлөгч, УИХ-ын зарим гишүүн энэ бол хэлмэгдүүлэлт, бид цаашид давж заалдах болно гэж байлаа. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг өчигдөр гурав дахь өдрөө хэлэлцэн, шийдвэрлэв. Шүүх танхимд болсон үйл явдлыг товчлон хүргэж байна. Энэ өдрийн хуралдаан ялын санал шүүмжлэлээр эхэлсэн юм.
Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуун баатар, Ж.Мягмаржаргал нарт хэчнээн жилийн ял оноох саналтай буйгаа энэ хэрэгт улсын яллагчаар оролцсон Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай танилцууллаа. Улсын яллагч Е.Сагсай дараах байдлаар ял оноох саналтай буйгаа гаргав. Тэрбээр “Н.Энхбаяр нь 2000 оны хоёрдугаар сард УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа Японы “Агүншёо” шашны байгууллагын урилгаар тус улсад очиж, Буддын шашныг дэлгэрүүлэх үйлсэд зориулан телевизийн студийн тоног төхөөрөмж бэлэглэсэн. Шүүгдэгч Н.Энхбаяр Гандантэгчэнлин хийдэд бэлэглэсэн тэрхүү тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан нь хэд хэдэн нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал, Японы шашны байгууллагаас АТГ-ынхан лавлагаа авахад Н.Энхбаярт бус, Монгол Улсын буддын сүм Гандантэгчэнлин хийдэд бэлэглэсэн” гэсэн бичгийг хариу болгож ирүүлсэн. Мөн Д.Чойжамц хамбын “Энхбаяр л бид хоёрын дунд өгсөн гэж хэлдгээс биш, Гандантэгчэнлин хийдэд өгсөн”. Гэрч Алтан-Очир “Хийдийн захиргааны хурлын үеэр Чойжамц хамба “Энхбаяр телевизийнхээ тал мөнгийг ав гээд байна” гэж хэлж байсан. Мөн Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцаа хариуцсан ажилтан асан Б.Баатар “Энэ телевизийг буддын шашныг сурталчлах үйлсэд ашиглаарай гэж өгсөн”, гэрч Ц.Мөнх-Оргилын “Надад суваг ашиглах тусгай зөвшөөрөл байсан. Н.Энхбаяр тоног төхөөрөмжтэй байсан. Тэгээд Гандантэгчэнлин хийдэд 65 сая төгрөг тушаачихлаа гэж байсан.
Эцэст нь телевиз “Медиа холдинг” гэх компанийн нэр дээр шилжсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Мөн тус хийдэд санхүүгийн шалгалт хийхэд Чойжамц хамба 65 сая төгрөгөөс нэг ч төгрөг хувьдаа ашиглаагүй байсан нь тогтоогдсон. МИАТ-аар ачаа тээвэрлүүлсэн тухайд гэрч Биндэръяагийн өгсөн “МИАТ компанийн удирдлага чиглэл өгсөний дагуу үнэгүй тээвэрлэсэн. Гэрч ТӨХ-ны дарга асан Д.Сугар “Би Эрдэнэбилэг рүү Ерөнхийлөгчийн номыг тээвэрлэхэд тусламж дэмжлэг үзүүлж, үнэгүй авчирч өгөөч гэсэн хүсэлт тавьсан” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн сэжигтэн МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэг “Ерөнхийлөгчийн зөвлөх асан зохиолч З.Түмэнжаргал агсан надтай уулзаад Ерөнхийлөгчийн номыг тээвэрлүүлэх талаар ярилцсан. Тэр үедээ төлбөрийн асуудлыг ТӨХ танай ТУЗ-тэй ярилцаад шийднэ гэсэн. Дараа нь Д.Сугар дарга над руу яриад үнэгүй тээвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан” гэжээ. “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудалд Н.Энхбаяр оролцсон нь нотлогдсон. “Эрдэнэт” үйлдвэрээс Ж.Мягмаржаргалыг мөнгө завших боломж олгосон нь тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдсон.
Ж.Мягмаржаргал нь боксчин Д.Лхагва нартай хамтран Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутагт хууль бусаар гурван удаа мөрийтэй тоглосон нь тогтоогдсон байна. Тиймээс төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жи лээр хасаж, 3.6 жил хорих саналтай байна. Мөн бусдын эд хөрөнгө завшсан үйлдэлд нь “ХААН” банкин дахь 89 мянган ам.доллар, дундын өмчлөлд байгаа хө- рөн гөөс Н.Энхбаярт ногдох хэсгийг хурааж, 7.6 жил хорих ял оноох саналтай байна. Улмаар хорих ялыг нэгтгэж 8.6 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэсэн юм. Д.Дуламсүрэнг 5.1 жил хорих ял жnрийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлж, хувьд ногдох хө рөн гөөс болон 10 сая төгрөг хураах ял оноох санал прокурор гаргасан бол Д.Чулуунбаатараас 10 сая төгрөгийн хөрөнгө хурааж, таван жил хорих саналтайгаа илэрхийлсэн. Ж.Мягмаржаргалд эд хөрөнгө завш сан үйлдэлд нь 5.6 жил, мөрийтэй тоглосон үйлдэлд нь нэг жил, нийт 6.6 жил хорих ял оноох санал гаргалаа. Шүүгдэгч Н.Энхбаяр, Ж.Мягмар жаргал нарын МИАТ, “Эрдэнэт” үйлд вэрт учруулсан хохирлыг тус бүрээс нь гаргуулах саналтайгаа илэрхийлсэн юм.
С.НАРАНГЭРЭЛ: МАНАЙ МӨРДӨН БАЙЦААХ БАЙГУУЛЛАГЫНХАН ЯПОНЫ ТУСГААР ТОГТНОЛД ХАЛДСАН
Ингээд ялын шүүмжлэл эхлэв. Н.Энхбаярын өмгөөлөгч Н.Сайнгэрэл “Миний үйлчлүүлэгчийн гэм буруу нь нотлогдсон гэж үзээд ийм өндөр ял оноож байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. ТВ-9 телевизийг завшсан асуудалд нотлох баримтыг цуглуулахдаа хууль зөрчсөн. Тиймээс энэ үйлдлийг нотлох баримтаас хасуулъя. Энэ хэргийг бүхэлд нь мөрдөн байцаалтад буцаах саналтай байна” гэв.
Харин өмгөөлөгч С.Нарангэрэл “Өнөөдөр 1937 он биш. Тэр үеийн аймшигт хэлмэгдүүлэлтэд цэг тавьсан эсэхийг өнөөдөр харуулна. Прокурор Е.Сагсай Н.Энхбаярыг ямар ч үнээр хамаагүй нийгмээс тусгаарлах гээд байна. Тиймээс миний өчигдөр (уржигдар) оройны шүүх хурлын үеэр нотлох баримтыг шинжлэн судалъя, мэтгэлцье гэсэн миний саналыг улай ран эсэргүүцлээ. Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтыг харахад Н.Энхбаярын тухай ард түмний дунд тархсан цуурхал бүрийг нэг бүрчлэн шалгасан. Эцэг эх, дүү нар, үр хүүхдүүдийг нь, банкны данс, утасны яриа гээд бүгдийг судалсан байна. Энэ хүний холбогдсон хэргийг шууд хэрэг сэхгүй болгох ёстой. Прокурор та бүхэн яллахаас татгалзах ёстой. Мэтгэлцээн явагдсан бол прокурор яллахаас татгалзах ажиллагааны процесс алдагдсан. АТГ-ынхан Японы хууль хянал тын байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж, тус улсаас нотлох баримт гэж цуглуулсан. Манай АТГ-ын мөрдөн байцаагчид тус улсын тусгаар тогтнолд халдаж, нотлох баримт цуглуулсан байна шүү дээ. Эрх зүйн талаар тус улстай харилцах туслалцах гэрээ байхгүй. Н.Энхбаяр харин ч Монгол Улсын өрийг тэглэсэн гэх мэтээр гавьяатай хүн. Яллах нь бүү хэл шагнах ёстой хүн” гэв. Бусад өмгөөлөгч нар ч энэ хэргийг, өөрсдийнхөө үйлчлүүлэгч нарт хол богдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж байсан. Прокурор О.Мөнхбаатар “Энэ хэрэгт нотлох баримт цуглуулахын тулд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбыг хүртэл байцаасан байгаа. Хамба Д.Чойжамц мөрдөн байцаах байгууллагын ажилтнуудыг тайлбар авахаар дуудахад ирэхгүй байсан учраас албадлагын арга хэмжээ авсан нь үнэн. Зарлан дуудах хуудас авчихаад ирэхгүй байсан учраас оршин сууж буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, ажиллаж буй Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн албадан ирүүлэх арга хэмжээ авсан гэлээ.
Харин Е.Сагсай “Бурхан шашинт ны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбыг гэрчээр дуудаж болохгүй, байцааж болохгүй гэсэн хуулийн заалт аль ч хуульд байхгүй. Тиймээс дуудаад ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авсан. Д.Чойжамц хамбад Японы “Агүншёо” байгууллагаас ирүүлсэн бичгийг үзүүлээгүй нь үнэн. Үзүүлэх ч ёсгүй. Гэрчид хавтаст хэргийг танилцуулах шаардлагагүй” гэж хоёр дахь удаагийн шүүмжлэлдээ хэлэв. Ялын хоёр дахь шүүмжлэлийн үеэр өмгөөлөгч нар бүгд л хэргийг хэрэгсэхгүй болгох, хууль хяналтын байгууллага хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан гэдгийг дахин хэлж байсан. Гурван өдрийн шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр суусан гур ван хүний нэг нь “Н.Энхбаяр ТВ-9 телевизийг завшсан гэдэг нь нотлог дохгүй байна. Харин ч бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд тус телевиз хувь нэмрээ оруулж, зөвхөн Гандантэгчэнлин хийдээр тогтохгүй, бусад сүм хийдийн уншлагыг зурагтаар нэвтрүүлж байна” гэв.
Өөр нэг төлөөлөгч нь “Д.Дуламсүрэнгийн гэм буруутай үйлдэл нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэсэн. Харин бусад хүний гэм буруутай үйлдэл нь нотлогдож байх тул тохирсон ялыг оноох нь зүйтэй гэж төлөөлөгчид саналаа шүүхэд гаргасан юм. Үүний дараа шүүгдэгч нар шүүхэд эцсийн үгээ хэлэв. Н.Энхбаяр бүтэн цаг гаруйн турш “лекц” уншиж, жирийн иргэдийг захиалгаар хэлмэгдүүлэхээ боль. Прокурор та бүхэн хууль зөрчиж, хүнийг 1937 оных шиг хэлмэгдүүлэхээ зогсоо. Би ган бөмбөлөгийн асуудлыг мэдэхгүй. Би Х.Наранхүү рүү утасдаад бөмбөлөг нийлүүлэхэд ан хаар гээгүй. Наранхүү над руу утасдаж, Мягмаржаргал гэж хүн хэл амаар доромжлоод байна гэж яриад байх зав надад байхгүй. Би Ж.Мяг маржаргалыг мэдэхгүй. Харин түүний ах Ж.Ганболд зааныг мэднэ. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг, юм л бол Энхбаяр гээд, Энхбаяртай холбогдуулдаг явдал байна. Би “Эрдэнэт”-тэй холбоогүй. Наранхүүг дуудаач гэхээр дууддаггүй, хэргийг тусгаарласан гээд сууж байгаа нь хэлмэгдүүлэлтийн нэг жишээ. Наранхүү бол боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хүн. “Эрдэнэт”-ийнхэн “Хохирлыг Н.Энхбаяраас нэхэмжлэхгүй” гэсээр байтал нэг сая долларыг надаар төлүүлэх гэж байгаа нь хуулийн байгууллагын шинэчлэл үү, хоцрогдол уу, юу вэ. Миний арьсыг өвчөөд авах юм уу. Би яаж төлөх юм бэ. Энэ бүх хэлмэгдүүлэлтийн эсрэг би хаана ч очсон тэмцэх болно
ТВ-9-ийг хурааж хаана гэнэ. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ноцтой асуудал. Шударга үнэний дуу хоолой болсон тус телевизийг хаана гэж байгаа нь хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр” гэсэн юм. Харин Д.Дуламсүрэн “Би өмч хувьчлалыг буруу явуулсан, хэн нэгэнд үйлчилсэн зүйл байхгүй. Үүнийг шүүх анхаарч үзээсэй” гэлээ. Шүүгдэгч Д.Чулуунбаатар “Эрхэм шүүгч нар хэд хэдэн зүйлд анхаарч үзээсэй. Энэ хувьчлалын шийдвэр нь намайг очихоос өмнө 2004 онд гарч, шийдэгдсэн байсан. Менежментийн хувьчлал явагдсан. Саруулбуян гэдэг хүн сониноо хаяад явсан учраас хамт олон нь надад хүсэлт тавьснаар би очсон юм. Хотын мэдлийн сонинг Т.Билэгтэд хэлэхгүй бол өөр хэнд хэлэх вэ дээ” гэх зэргээр эцсийн үгээ хэлсэн.
Шүүгдэгч Ж.Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй тооцоо ний лээгүй байхад ийм эрүүгийн хэрэг үүсгэж, өдий хүртэл явж, өнөөд рийг хүрлээ. Уг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж өмнө нь хэрэгсэхгүй болгож байсан юм. Гэтэл Н.Энхбаярыг шалгах Ажлын хэсэг байгуулагдсаны дараа Х.Наранхүүгийн мэдүүлснээр холбож намайг дахин шалгаж, их хэмжээний хохирол учруулсан мэтээр харагдуулах гэж зүтгэж байна. Энд Н.Энхбаяр гэдэг хүн нөлөөлсөн зүйл байхгүй. Би Н.Энхбаярыг сайд болж байх үеэс нь харж явсан. Түүнээс хойш ойрхон харж байгаагүй байж байгаад шүүх танхимд л харж, мэнд ус мэдэлцлээ. Надтай хамаатан садан ч юм уу, ямар нэг холбоо байхгүй гэж боддог. Би “Эрдэнэт”-ийн удирдлагатай уулзаж яваагүй, Ш.Отгонбилэгийн үеэс л би ган бөмбөлөг нийлүүлж байсан. Энхбаяртай хам хэрэгтэн болгож байгаад гайхаж байгаа. Шүүх бүрэлдэх үүн мэргэн шийдвэрээ зөв гаргана гэдэгт найдаж байна” гэлээ. Ингээд шүүх хурал завсарлаж, шүүгч нар зөвлөлдөхөөр болсон.
Г.РАВЖАА