Хүний арьс, ясыг ашиглах зорилгоор цогцосноос нь салгаж авахдаа тэднийг амьд сэрүүн байхад өөрсдөөс нь юм уу төрөл садангуудаас нь зөвшөөрөл авдаггүй нь олонтаа хэмээн “The Daily Mail” сонинд бичсэн байна. International Consortium of Investigative Journalists-ээс явуулсан сэтгүүлчийн мөрдөн сурвалжлах ажиллагааны үр дүнгийн талаар хэд хэдэн сэтгүүлчийн хамтарч бичсэн өгүүллийг тус сонин нийтэлсэн аж. Украины төрийн холбогдох байгууллагын ажилтнууд нэгэн микроавтобуснаас хачирхалтай зүйл олсон тухай түүнд өгүүлжээ. Хүний яс, эд эрхтэн дүүртэл нь чихсэн хөлдөөгч-цүнхийг уг машинаас олсон аж. Түүнчлэн дугтуйтай мөнгө, шарилд задлан шинжилгээ хийснийг илтгэх протокол бас байжээ. Протоколыг англи хэлээр үйлдсэн байв. “Энэ бүхэн нь цуврал аллагын үр дүн биш, анагаах ухаан, эмнэлэгт зориулж бэлтгэсэн “бараа” бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулдаг юм. Тэдгээрийг дэлхий дахинаар өвчтөнд өргөн хэрэглэдэг байна” хэмээн өгүүллийг зохиогчид бичжээ.
“Нас барсан украин хүмүүсийн шарилын үлдэгдлийг Америкийн RTI Biologics (Флорида) компанийн салбар болох Германы нэгэн үйлдвэр рүү ачуулсан болох нь хурааж авсан ба рим туудаас тодорхой боллоо” гэж өгүүлэлд бичсэн байна. Хүний шарилыг дахин боловсруулах ажил эр хэлдэг компани улам нэмэгдэж байгаа аж. “Эд эрхтэн, ясыг олж авч байгаа арга хийгээд үхэгсдийн төрөл садангууд болон арьс, яс нөхөн суулгуулж байгаа өвчтөнүүдэд энэ ажиллагааныхаа талаар зохих мэдээлэл өгдөг эсэхээс үл хамааран ийм үйлдвэрлэл цэцэглэж байна” гэж өгүүлэлд бичжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааны ачаар сохор хүмүүс (эвэрлэг бүрхэвчийг нь сольсны дүнд) хараа орж, хазгар хүмүүс хэвийн алхах болж байгааг өгүүлэл тэрлэгчид хүлээн зөвшөөрч байгаа ч “ийм үйлдвэрлэл нь хялбар олз олох, хүний муудаагүй цогцос авахдаа ханаж цадахыг мэдэхгүй шуналтай” байдгийг илэн далангүй хэлсэн байна. “Барааг” Николаев мужийн хаа нэгтэй байдаг шарил хадгалах газраас “нийлүүлсэн” байх хэмээн Украины хууль сахиулах байгууллагууд таамаглаж байгаа аж.
Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар энэ удаад хэдэн арваар тогтохгүй цогцос эвдсэн байх магадлалтай юм байна. “Яриад байгаа шиг ажил албаа буруугаар ашиглах явдал ховор бөгөөд тэдний салбар аюулгүй байдлын стандартыг мөрдөж, хариуцлагатай ажилладаг хэмээн энэ үйлдвэрлэлийг эрхэлдэг хүмүүс хэлдэг” гэж өгүүлэлд дурджээ. Тайлбар хийхийг хүсч асуулга тавихад RTI компани нэг ч удаа хариу өгөөгүй гэнэ. Өгүүлэлд тэмдэглэснээр бол хү- ний эд эрхтэн, яс зэргийг хууль ёсоор олж авах, ёс зүйтэй хандах явд лыг баталгаажуулсан хатуу чанд механизм байдаггүй юм байна. Зургаан улсын иргэдтэй хийсэн олон зуун ярилцлага, олон мянган хуудас барим таас үүдэн өгүүлэл бичигчид ийм дүгнэлт хийжээ. Эрх зүйн зохицуулалт муу байгаа нь эмч нарын ч сэтгэлийг зо воож байна. Учир нь эрхтэн шилжүүлэх үед шар болон хүний дархлал хомсдох өвчний халдвар авах эрсдэл өндөр байдаг аж.
Гэтэл эрх баригчид аюулыг арилгах чиглэлд олигтой ажил хийхгүй байна гэж сэтгүүлчид үзэж байна. Бүхэлд нь авч буй эрхтний (зүрх, элэг) туулах замыг үнэндээ чамбай хамгаалдаг байна. “Гэхдээ хүний арьс болон бусад эд эрхтнүүдийг хаанаас авч, бусдад шилжүүлэн суулгахаар хааш нь зөөж байгааг АНУ болон өөр олон орны эрх баригчид яг таг мэдэх боломжгүй байдаг аж” гэж дээрх өгүүлэлд бичжээ. Нас барагсдын цогцсыг яасан тухай мэдээлэл өгөхгүй, эсвэл ташаа мэдээлэл өгч байгаа нь үлдсэн хүмүүсийнх нь сэтгэлийг шаналгаж байдаг аж. 19 настай украин залуу Сергей Малиш 2008 онд амиа хорложээ. Өөд болсон хүүгийнх нь өсгий дээр гүнзгий огтолсон ул мөр байхыг ша рилыг оршуулах үеэр эцэг, эх нь харжээ. Хүү өөрийгөө дүүжилж нас барсан юмсанж. Тэгсэн чинь анатомийн материал болгож ашиглахаар тэр шарилаас юм авсан болох нь хожим тодорхой болжээ.
Ийм баримтыг өгүүлэлд иш татсан байна. “Тэд бидний зовлонгоор ашиг олж байна” гэж Сергейн эцэг ярьсан байдаг. Бусдын эд эрхт нийг өөрийн биед шилжүүлэн суулгуулж буй өвчтөнүүд ч юу болж буйг сайн мэддэггүй аж. Эмч нар нь тодорхой юм хэлдэггүй юм байна. “Өөрт нь шилжүүлэн суулгаж буй эд эрхт нийг хаанахын хэнээс авсныг хүн мэдэж байх ёстой. Энэ бол өвчтөний үндсэн эрх. Гэлээ ч энэ эрхийг нь эдлүүлэхгүй байна. Ингэж яаж болох вэ дээ”. АНУ-ын Халдварт өвчнөөс сэргийлэх төвийн цус, биоматериалын хэлтсийн дарга Мэтью Куэхнерт ийн дуу алджээ.
Дашрамд дурдахад, 2002 оноос хойш эд эрхтэн шилжүүлж суулгуулсан хүмүүсээс 1352 нь өвчний халдвар авсан, түүний дотор 40 нь амиа алдсаныг АНУ-ын эрх баригчид мэддэг болсныг сэтгүүлчид мэдээлсэн нь бий. “Словакууд хүний эд эрхтнийг Герман руу гаргаж, германчууд болохоор түүнийг нь бэлэн бүтээгдэхүүн болгон БНСУ, АНУ руу нийлүүлдэг бол Өмнөд Солонгос нь цааш Мексик болон дэлхийн 30 гаруй оронд өгдөг” гэсэн хэвлэлийн мэдээ байдаг. “Би Руандагаас ямар нэг юм худалдаж аваад дээр нь Бельгийн шошго наачихвал түүнийгээ АНУ руу аваад орчихож чадна. Бид хүний биеийн эд эрхтнээс илүү хүнсний ногоо, жим сэнд илүү анхааралтай хан дах юм” гэж Брюсселийн Чөлөөт их сургуулийн Мартин Зизи харамсах, сэрэмжлүүлэхийг зэрэгцүүлэн ярьжээ. Хүний эд, эртэн зарах бизнес их ашиг олдог тухайд сэтгүүлчдэд эргэлзэх юм үгүй аж. Ийм “бараа” худалдах, худалдан авахыг мэдээж Америк болон дэлхийн ихэнх оронд хориглодог. Гэлээ ч хүний эд эрхтэнг шилж сонгож авах, хадгалах, дахин боловсруулахад зориулсан зардлыг үйлчилгээ үзүүлсэний төлөө өгөх төлбөр нэрээр халхлан зөвшөөрөөд байдаг” гэж мөнөөх өгүүлэлд бичсэн байна.
АНУ-д л гэхэд “хүний шарилын дунд зэргийн нэг ангуучин” танилынхаа нүүрээр эмнэлгээс олж авсан нэг цогцосоос л дор хаяж 10 мянган доллар олдог гэнэ. Шарил нутаглуулах ажил эрхэлдэг байгууллагууд ч ийм наймаанд зуучилж өгөх нь цөөнгүй. Тэгвэл улсын эмнэл гүүд дэд бүтцээ ашиглуулсны төлөө тэднээс мөнгө авна. RTI мэт компани 2011 онд 169 сая долларын ашигтай ажиллаж, цэвэр ашиг нь 11.6 сая доллар хүрсэн байна. Аме рикийн комапниуд хүний эд эрхтэн наймаалахыг хориглосон шийдвэрийг зөрчих нарийн аргатай аж. Тэд “түү- хий эд” цуглуулах ашгийн бус салбарууд байгуулчихдаг байна. Хүний эд эрхтэн шилжүүлэн суулгах нь халдвар тархаах эрсдэлтэй. Америкт 1994 оноос 2007 оны дунд хүртэлх хугацаанд дахин боловсруулсан эд эрхтэн 60 мян ган ширхэгийг зах зээл дээрээс ху раан авчээ. Хамгийн их шуугиан дэгдээсэн явдал 2005 онд болсон байна. Амны хөндийн эмч байсан Майкл Мастомарино Нью-Йорк, Пен сильванийн шарил оршуулдаг товчооноос хэсэг “түүхий эд” авчээ. Тэгээд уг шарилуудаас дахин ашиглаж болох бүх эд эрхтнийг нь аваад үлдсэнийг нь товчоонд буцааж өгсөн аж. Нас барагсдын төрөл төрөгсөд юу ч мэдсэнгүй. Хүний эд эрхтнээр бэлтгэсэн бараагаа хилийн чанадад гаргажээ. Тэдгээр эд эрхтэнд халдварт өвчин үүсгэгч байсан эсэхийг ер шалгаагүй байжээ. Гэтэл “доноруудын” дотор хорт хавдраар үхсэн хүн ч байсан нь шүүн таслах ажиллагааны явцад тодорхой болсон байна. Мастромариногийн гадагш нь гаргаж зарсан “бараанаас” 800 орчмыг нь олж чадаагүй аж.
Дээр өгүүлсэн RTI компани Дорнод Европоос авах “түүхий эд”-ээ нэмэгдүүлэх зорилгоор 1999 оноос Германы Tutogen компанитай хамтран ажиллах болжээ. Тэгээд Чех, Эстони, Унгар, Орос, Латви, Украин, Сло вакаас эд эрхтэн авах болсон байна. “Tutogen” 2008 онд RTI-гийн охин компани болжээ. Энэ өгүүллийн эхэнд дурд сан мик роавтобус дүүрэн хүний эд эрхтэн дээр “Made in Germany” гэсэн шошго байсан гэдэг. Эцэст нь нэг баримт хэлье. 35 настай Александр Фроловын шарилнаас “хэрэгтэй юмаа” авсныг ойр дотно байсан хүмүүс мэдсэн байна. “Шарилыг нь ачаад оршуулгын газар руу явж байтал ботинк нь сугараад ойчсон. Харсан чинь улных нь арьс унжиж байв. Бэр маань түүнийг тэмтэрч үзээд “арьс нь сул байна” гэсэн. Талийгаачийн ээж нь ийн ярьжээ. Хүүгийнх нь биенээс авсан эд эрхтний жагсаалтыг цагдаагийн байгууллагынхан үзүүлэхэд хавирга, бүлх, тохой, хэнгэргэн хальс, шүд тус бүр хоёр байсан аж. Гэхдээ ээж Фролова нь бүх эд эрхтнийг гүйцэд тоолохыг хараад байж чадалгүй бие нь эвгүй болсон байна…
Р.ЖАРГАЛАНТ