ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг Грекийн ард түмнийг ялгаварлан гадуурхсан хэмээн буруутгав. Грекийн “Crash” сэтгүүл долоодугаар сарын дугаартаа Ангела Меркелийг Гуан танамогийн хоригдол маягаар үзүүлэн, түүнийг шүүхийг уриалсан нийтлэл гаргасан тухай “Handelsblatt” мэдээлжээ.
Сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэн зураг дээр Канц лерыг хоригдлын улбар шар өнгийн хувцастай, гартаа гав зүүсэн байгаагаар дүрсэлсэн байна. “Crash” сэтгүүлийн эзэн Гиоргос Трангасын үзэж буйгаар, Германы Канцлер Ангела Меркель, Сангийн сайд Вольфганг Шойбле, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард, Евро комиссын дарга Жозе Мануэль Баррозу, Европын холбооны Ерөнхийлөгч Херман ван Ромпей нарыг хүн төрөлхтний үнэт зүйлд итгэдэггүй учир шүүхэд өгөх ёстой гэнэ.
Тэд Грекийг орчин үеийн хо рих лагерь болгож байна хэмээн тус сэтгүүл үзэж байна.
Х.ОД