“WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Испанийн шүүгч асан Бальтасар Гарсоныг хууль эрх зүйн асуудлаарх зөвлөхөөрөө авсан тухай “Reuters” мэдээлжээ. Испанийн Гадаад хэргийн сайд Эквадор Рикардо Патиногийн хэлснээр, Эквадор улс Ж.Ассанжид улс төрийн орогнол олгох асуудлыг Бальтасар Гарсон голчлон анхаарч ажиллах гэнэ.
Бальтасар Гарсон Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд очиж, Ж.Ассанжийг үндэслэлгүй буруутгаж буйгаас хамгаалах төлөвлөгөөний талаар хэлэлцсэн аж. Ж.Ассанж Эквадороос өнгөрсөн сарын 19-нд улс төрийн орогнол хүссэн бөгөөд одоо Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд байрлаж байгаа юм.
Эквадорын эрх баригчид Ж.Ассанжид холбогдох хэргийг сайтар шалгасны эцэст орогнол олгох эсэхээ шийднэ хэмээн мэдэгдэж буй. Их Британийн шүүх Ж.Ассанжийг Шведийн талд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Ж.Ассанжийг Швед улс хүчирхийллийн хэрэгт буруутгаж байгаа.
Дашрамд өгүүлэхэд, Испанийн шүүгч асан Б.Гарсон Чилийн дарангуйлагч Аугусто Пиночетад холбогдох зэрэг хэд хэдэн томоохон хэргийг мөрдөж байжээ.
Х.ОД