Өмнөновь аймгийн Засаг дарга Д.Бадраад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийн явцын талаар АТГ-ын эх сурвалжаас лавлахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байгаа” гэсэн юм.
Мөрдөн байцаалтын явцад Д.Бадраагийн гэм буруутай байж болзошгүй үйлдлүүд батлагдаад байгаа ч хууль хяналтын байгууллагынхан “Тухайн сэжигтэн, яллагдагчийн гэм бурууг шүүх тогтооно. Түүнээс өмнө хэн нэгнийг буруутай гэж үзэж болохгүй” гэж өгүүлсэн. НПГ-ын албаны хүнээс Д.Бадраад холбогдох хэргийн талаар тодруулахад “Хавтаст хэрэгтэй танилцаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад манайд шилжиж ирсэн нь үнэн” гэв.
Бидний авсан мэдээллээр Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраа БНСУ руу явсан сурагтай. Тус аймгийн ЗДТГ-ынхан “Дарга эзгүй гадагшаа ажлаар явсан” хэмээж буй. Уг нь аливаа эрүүгийн хэргийн сэжигтэн, ял лагдагчийг хилээр гарахыг хориглодог. Харин Д.Бадрааг шүүх, прокурорын байгууллагаас гадаадад явах эрхийг нь цуцлаагүй учраас ийнхүү Гуулин улсыг зорьсон бололтой.
Г.ЦОЛМОН