ОБЕГ-ын дарга асан, тэргүүн комссар П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга, комиссар Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх уржигдар шийдвэрлэлээ. Тэднийг ОБЕГ-ын удирдах албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан тус газрын барилгын их засварын ажлыг тендергүйгээр, Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан.
Мөн тендер зарлахгүйгээр автомашин худалдан авч улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж буй юм. Тэдэнд Чингэлтэй дүүүргийн шүүхээс төрийн албан тушаалтан албан тушаал эрх мэдлээ урвуулсан, улсын төсвийн хөрөнгө завшсан гэм буруутайг тогтоон, тус бүрт нь 3.6 жилийн хорих ял оноосон байна. Яллагдагч нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, П.Дашид 4.6, Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих ял ногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн байсан юм.
Гэвч П.Даш, Л.Алтангэрэл нар “Бид ямар ч буруугүй, тиймээс нэр тө рөө сэргээлгэнэ” хэмээж, Нийслэлийн шүү хэд гомдол гаргасан бөгөөд улмаар шүүх харьяаллыг нь өөрчилж, Чингэлтэй дүүр гийн шүүхээр хэлэлцүүлэхээр болсон юм.