Орос орон тоталитари системээс салж, ардчилсан улс болох эхэн үед тус улсад олон арван тэрбумтан төрөн гарсан билээ. Тэдгээр бизнесменүүдийг хүмүүс олигарх гэж нэрлэдэг. Тэрхүү олигархууд хэрхэн ийнхүү богино хугацаанд баяжсаныг хүмүүс одоо хэр нь гайхдаг.
Асар богино хугацаанд тэрбумтан болно гэдэг нь нэг бол хууль бус аргаар, нэг бол улсын мөнгийг завших замаар байж болох үзэгдэл гэдэг. В.Путин Оросын Ерөнхийлөгч болсноосоо хойш гэмт хэрэгтнүүд тэр тусмаа эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн зарласан.
“Автоваз”- ийг дампууруулж, асар их ашиг олсон Борис Березовский Англид дүрвэн гарч, хэвлэлийн магнат байсан А.Гусинский Израиль руу зугтсан нь үүний тодорхой жишээ юм. Харин үлдсэн хэдэн олигарх нь В.Путинээс айж түүнд захирагдан цагаан туг өргөн бууж өгсөн. Гэхдээ бүгд азтай байсангүй.
“Форбс”-ын жагсаалтад дээрээсээ эхний аравт бичигддэг байсан ЮКОС-ын эзэн М.Ходорковскийг гай дайрсан юм.Түүнийг татвараас зайлсхийсэн, хууль бусаар ашиг олсон гэх үндэслэлээр В.Путины тушаалаар баривчилсан билээ. Тэрбээр одоо Сибирийн чанга дэглэмтэй шоронд ял эдэлж байгаа.Түүнтэй саяхан Францын “Пари Матч” сэтгүүлийнхэн уулзаж ярилцсаныг хүргэж байна.
-Таны жирийн өдрүүд яаж өнгөрдөг вэ, сайн унтаж амарч чаддаг уу?
-Эндхийн дэглэм маш хатуу. Би хорь орчим хоригдолтой нэг өрөөнд байрладаг. Бүх хүн дүрэм журмыг бие лүүлэх үүрэгтэй. Гэхдээ миний бие организм, оюун ухаан энэ ачааллыг давж гарч чаддаг. Наранд байхдаа би маш бага унтдаг байсан. Яагаад гэвэл тэнд гэр бүл, сайхан ажил минь байсан болохоор тэр.
-Ер нь энэ шоронд хэдэн хоригдол байдаг вэ. Тэд танд яаж ханддаг бол, танаас мөнгөний чинь талаар асуудаг уу?
-Энэ шорон 200 гаруй хоригдолтой, тэдний дундаж нас 25. Тэд хулгай дээрэм хийсэн, хар там хи зарж борлуулсан гээд янз бүрийн хэргээр ял эдэлдэг. Олонд танигдсан миний нэр хүнд болон нас зэргээс хамаарч хоригдлууд надад хүндэтгэлтэй ханддаг. Харин мөн гөний талаарх асуудлыг энд ярих хориотой.
-Танд нийгмээс тусгаарлагдсан орчинд байх ямар байна. Гэр бүл найз нөхөд гээд хэцүү биш үү?
-Мэдээж хүнд л дээ. Гэхдээ байгаа газраа зохицохгүй гээд яах билээ. Намайг бусад хоригдолтой нө- хөрсөг харилцаатай байх нөхцөлийг хориглодог. Бас мэдээлэл олж авах нөхцөл боломж хомс. Хамгийн хэ цүү нь гэр бүлийнхэнтэйгээ байнга уулзаж чаддаггүй.
-Шоронд ямар хоол идэж байна вэ. Согтууруулах ундаа хэрэглэж болдог уу. Гэр бүлийнхэн чинь эм, хоол хүнс авчирч өгдөг үү?
-Би бусад хоригдлын адил маш хатуу хяналттайгаар хоёр сард нэг удаа эргэлт авдаг. Мөн шоронгийн дэлгүүрээс ахуйн хэрэгцээний зүй лээ авч болдог. Шоронд каш, төмс бага зэргийн мах, загас, талх гээд юу өгснийг нь л иддэг. Харин согтууруулах ундааны зүйл хориотой.
-Та энд ирээд өвдсөн үү. Бас хордуулах вий гэж айдаг уу?
-Мэдээж эндхийн эрс тэс цаг агаар, эмнэлгийн нөхцөл байдал үнэхээр хүнд. Харин би эцэг, эхийн буян мөн эрүүл чийрэг биеийнхээ ачаар нэг их өвдөөд байдаггүй. Тэгээд ч манай шоронд өвдөж болдоггүй дүрэмтэй.
-Таныг завсар зайгүй ажиллаж байгаа гэдэг. Танд компьютер, гар утас, сансрын антентай зурагт байдаг уу. Ямар нэвтрүүлэг үзэх дуртай вэ. Сонин уншдаг уу?
-Оросын шоронд компьютер, гар утас, интернэт бүгд хориотой. Би жирийн л нэг хоригдол. Манай шоронд 100 орчим хүн бөөнөөрөө үзэж болдог зурагт бий. Түүгээр төв телевизийн зарим нэг сувгийг үзэх боломжтой. Гэхдээ би хэвлэмэл материал нэлээдийг хүлээж авдаг.
-Та бол нэртэй бизнесмен. Та бизнесийн өөр ямар салбарт амжилт гаргаж чадах байсан бэ. Бизнесээс илүү улс төрийн талаар бодож байв уу ?
-Миний хувьд өнөөдөр шоронгоос гарах нь хамгийн гол зорилго. Би энэ талаар өмгөөлөгчтэйгээ байнга ярилцаж байна. Гэхдээ бас улс орны ирээдүйн талаар боддог. Мөн Оросын сөрөг хүчнийхний хэвлэлд шоронгийн амьдарлын талаар бичиж өгдөг. Энд хэлмэгдсэн, гайхалтай ухаантай маш олон хүнтэй би тааралддаг.
-Ойр дотныхон тань таныг суллуулах талаар хэр хөөцөлдөж байна вэ?
-Тэд маань чадах бүхнээ хийж байгаа. Үүнд би маш их талархдаг.
-Таныг ЮКОС-ыг хууль бусаар авсан гэдэг. Энэ үнэн үү?
-Энэ бол худлаа. 1996 он хөрөнгө оруулалт хийх тохиромжтой цаг үе байсан юм. Тэгэхэд олон хүн ЮКОСыг зөвөөр үнэлж дүгнэж хараагүй. Үүгээрээ би зөв алхам хийсэн. Харин дараа нь байдал өөрчлөгдсөн.
-Таныг Оросын сөрөг хүчнийхэн болон олон хүн буруугүй гэдэгт итгэдэг. Танд өөрийн итгэл найдвараа олж авах, мөн өөртөө итгэх итгэлээ гээгээгүй гэх үзэл байгаа юу?
-Тийм ээ, би өөрийнхөө болон Орос орны ирээдүйн сайн сайханд итгэдэг. Хэзээ нэгэн цагт үнэн ялж, сайн сайхан болно гэдэгт итгэж байна. Миний хувьд энэ байдлыг бий болгохын тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно.
-В.Путин, Орос орон, маргааш юу болох бол?
-В.Путин сөрөг хүчин болон чө лөөт хэвлэлийг бүгдийг нь боомилсон. Тэр ч бүү хэл тэр намайг өөрийнхөө хувийн дайснаараа зарласан. Авлигад автагдсан улстөрчид өнөөдөр улс орныг удирдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
-В.Путин урьдын адил залуу үеийнхний шүтээн хэвээр байна. Хэзээ нэгэн цагт Тунис, Египетэд болсон шиг Оросын хавар болж залуучууд босох болов уу?
-Боловсролтой, өөртөө итгэлтэй залуучууд түүнийг гаргаж ирээгүй. Тэр зөвхөн чөлөөт ертөнцөөс гадуур өөрийн системийг оршин тогтнуулж чадаж байна. Ийм байдлаар сайн сайхан ирэхгүй, улс орон ч хөгжихгүй.
-Зарим хүн баячуудыг ийнхүү шийтгэх хэрэгтэй гэдэг. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Магадгүй зарим хүн намайг үзэн ядаж байж болох юм. Гэхдээ бүх бизнесменүүд, олигархууд муу хүмүүс биш. Тэднийг бүгдийг нь хулгайч, дээрэмчин гэж үзэж болохг үй. Ийм үзэл бодолтой орос хүн олон байгаа.
-Гэрийнхэнтэйгээ уулзсаны дараа ямар байдаг вэ?
-Одоогоор надад тэдэнтэйгээ уулзахад таван жилийн хугацаа үлдээд байна. Тэдэнтэйгээ уулзах нь надад маш чухал. Уулзалт дууссаны дараа дахиад гурван сарыг хүлээнэ гэж бодохоор үнэхээр хүнд байдаг .
-Танд баярллаа.
Ж.БАТДОРЖ