“Цахилгаан тээвэр” компанийн Вокзал-Ботаник чиглэлийн троллейбусны цахилгаан дамжуулах хоёр сэрээний нэг нь мултарч унаснаас 29-21 УБП улсын дугаартай машины цонхыг хагалж, жолооч, зорчигчийг гэмтээлээ. Төв шуудангийн өмнөх зам дээр болсон гэмтлийн улмаас троллейбусны сэрээ дээрх машины салхины урд шилийг нэвт цохин орж ирсэн байна.
Осолын улмаас машины жолоочийн нүдэнд шил орсон ба хажуу талын зорчигчийн гуя руу уг шугам цохисон байна. Троллейбусанд гарсан гэмтлийн шалтгааныг тогтоохоор Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн тасгийнхан ажиллаж байна.
Т.БУЯНАА