Монгол Улсад шинэ төрлийн гэмт хэрэг болох мөнгө угаасан хэрэгт гадаадын иргэн холбогдоод байгаа билээ. ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст Беларусийн иргэн Александр Сергеевич Соловьев гэдэг хүнийг Монгол Улсад 2005 оноос хойш бохир мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Түүнийг өнгөрсөн жилээс нууц байдалд шалгаж байгаа бөгөөд өдгөө ОХУ-д холбогдох шалгалтыг хийлгэхээр прокурорын даалгавар бичиж, тус улсын хууль хяналтын байгууллагад илгээгээд байгаа юм. Энэ шалгалтын дараа ямар журмаар, хэчнээн хэмжээний мөнгө яаж угаасан нь тодорхой болох юм байна.
Харин энэ хооронд Беларусийн иргэн А.С.Соловьевийг сэжигтнээр тооцон цагдан хорих нэг жилийн хугацаа дууссан бололтой.Саяхан батлан даалтад гаргаад буй гэнэ.