Японы Гадаад хэргийн сайд Коитиро Гэмба энэ сарын 27-30-нд ОХУ-д айлчлахаар боллоо. Уг айчлалын хүрээнд тэрбээр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Сочи хотод уулзах аж.
Хоёр сайд Сибирь, Алс Дорнодын эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх талаар хэлэлцэнэ. Мөн хоёр улсын хооронд маргаан дэгдээдэг Курилийн арлуудын асуудлыг ч сөхөх бололтой. Коитиро Гэмба газар нутгийн маргааны талаарх Японы байр суурийг илэрхийлэхээр зэхэж буй. Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ сарын 3-нд Кунашир аралд айлчилсанд япончууд дургүйцэж байсан билээ.