Испанийн Мадрид хотод болсон жагсаалд оролцогчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болжээ. Засгийн газрын баримталж буй эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн иргэдийг Парламентын ордон руу дайран орохыг завдсанаас үймээн дэгджээ.
Тэд хууль сахиулагчид руу чулуу, ундааны сав шидэж байсан бол цагдаагийнхан бороохой, резинэн сум хэрэглэсэн байна. Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн Испанийн 80 гаруй том хотод өрнөж, хагас сая хүн жагсаал, арга хэмжээнд оролцсон гэнэ. Мадридад болсон жагсаалд 600 мняган иргэн оролцсон аж. Ерөнхий сайд Мариано Рахоя төсвийн алдагдлыг багасгах арга хэмжээ авахаар шийдсэнийг үйлдвэрчний эвлэл үүд эсэргүүцэж байна.
Х.ОД