Өнгөрсөн сарын 7-ноос эхлэн үл мэдэгдэх нэгэн эмэгтэй Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Унтай хамт олон түмний өмнө хэд хэдэн удаа харагдсан талаар “Чосон Ильбо” сонин мэдээлэв. Уг сонинд бичсэнээс үзвэл тэр эмэгтэй ер нь удирдагчийн гэргий нь бололтой дог.
БНАСАУ-ын Пхеньяны хүүхдийн нэгэн цэцэрлэгт очиж буйг төрийн мэдлийн телевиз нь зургаадугаар сарын 15-нд дамжуулав. Энэ удаад нөгөө эмэгтэй Ким Чен Уны ард зогсож, удирдагч хүүхдүүдийг гар дээрээ өргөж тэдэнтэй ярилцаж байхад инээвхийлж буй нь харагдаж байлаа.
“Тэд яг нэг гэр бүлийн аз жаргалтай хос шиг байсан” гэж Умард Солонгосын нэг ажиглагч сэтгүүлчтэй ярилцахдаа хэлсэн байна. Ёс жаягийг хатуу мөрддөг Умард Солонгост гэргийгээс нь өөр ямар нэг эмэгтэй Ким Чен Уны хажууд байх учиргүй гэж тус сонины шинжээчид үзэж байгаа аж.
Умард Солонгосын удирдагчтай хамт олон түмний өмнө цорын ганц эмэгтэй гарч байсан нь Ким Ир Сений хоёр дахь эхнэр Сим Сон Э байв хэмээн тэд тэмдэглэсэн байна. Тэгвэл Ким Чен Ирийн гурван гэргийн нэг нь ч нөхрийнхөө дэргэд байж олны нүдэнд харагдаагүйг мэргэжилтнүүд нотолдог. Ким Чен Уныг дагалдан яваад буй эмэгтэй нь түүний гэргий мөн байлаа ч гэсэн тэр хэн болох тухайд тодорхой мэдээлэл байхгүй байгааг “Чосон Ильбо” сонин онцолжээ. Тэгэхдээ тэр охин 27 настай, Ким Ир Сенийн их сургууль төгссөн. 2009 онд Ким Чен Уны гэргий болсныг тодорхой мэдээлэл бүхий эх сурвалж өгүүлсэн байна. Энэ бүсгүй Хамген-Пукто мужийн Чхонжин хотоос гаралтай аж. Эцэг нь их сургуулийн профессор, эх нь эмч гэнэ. Ким Чен Уны сонгосон эмэгтэйг Хён Сон Воль гэдэг бөгөөд арван жилийн өмнөөс тэд уулзаж учрах болсон байна.
Ким Чен Ир харин тэдний энэ харилцааг таашаадаггүй байсан бололтой. Ийм мэдээлэл Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагад байдаг юм байна. Хён Сон Воль нь нэртэй дуучин аж. Түүний дуулдаг “Бид намын боловсон хүчин”, “Адуу шиг аятайхан хатагтай” зэрэг дуу нь хит болжээ. Зургаадугаар сарын 7-нд хөгжимт жүжгийн тоглолтыг Ким Чен Ун үзэхэд богинохон тайрсан үстэй 20 гаруй насны бүсгүй хажууд нь сууж байхыг Умард Солонгосын төрийн мэдлийн теле суваг анх удаа үзэгчдэд харуулсан байна. Маргааш нь Умард Солонгос улсыг үндэслэгч Ким Ир Сенийн бурхан болсон өдөр тохиож үүнтэй холбогдуулан Пхеньяны ордонд Ким Чен Ун морилж буйг телевизээр дамжуулахад ч мөнөөх эмэгтэй хамт байгаа нь харагджээ. Үүнээс үүдээд тэр эмэгтэй Умард Солонгосын удирдагчийн хувьд чухам хэн болох талаарх шинжээчдийн таамаглал зөрөлдсөн аж. Нэг хэсэг нь түүнийг Ким Чен Уны дүү охин, Ким Ё Чон гэж, нөгөө хэсэг нь эхнэр нь хэмээн үзжээ.
Умард Солонгосын болон дэлхий дахины хэвлэлүүд ч таамаг дэвшүүлж эхэлцгээв. Зургаадугаар сарын 7-8-ны амралтын өдрүүдэд төрийн мэдлийн телевизээр анхаарал татсан хоёр ч дүрс харуулжээ. Эхнийхээр нь “Моран бон” гэдэг шинэ хамтлагийн тоглолт үзэхдээ Ким Чен Ун залуу бүсгүйтэй хамт ирснийг харуулсан байна. Тоглолт зургаадугаар сарын 6-нд болсон юмсанж. Тэр бүсгүй удирдагчтай хамт суужээ. Тэд гараа сандлын түшлэг дээр зэрэгцүүлэн тавьсан байв.
Тэгвэл Ким Чен Унд бараа болон ирсэн цэргийн болоод намын зүтгэлтнүүд хоёр гараа яг ижилхнээр өвдөг дээрээ тавьсан байжээ. Тэдний дотор тухайлбал, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ён Нам, дэд маршал Ли Ён Хо нар байсан байна. Тэнд үл таних эмэгтэй их удирдагчийн хажууд байснаараа биш, уг тоглолтод оролцсон хүмүүс нь эхнээсээ л сэтгүүлчдийн анхаарлыг татаж байжээ.
Алс газраас ирсэн бүжигчид нь “The Walt Disney Company”-с зөвшөөрөл авалгүйгээр Ким Чен Унд зориулж бүжиглэсэн аж. Хоёрдахиар нь Ким Ир Сен өөд болсноос хойш 18 жил болж буйг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд Ким Чен Ун орол цо хоор ирэхдээ нөгөө л эмэгтэйгээ дагуулсныг харуулжээ. Бүсгүй Ким Чен Уны баруун талд зогсоод аугаа Кимийн дурсгалыг хүндэтгэсэн аж. Ким Чен Уны дагуулж яваад буй эмэгтэй хэн болох, тэр ямар эрх хэмжээтэй хүн болох тухай асуудлыг мэдээж Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд анх хөнджээ. Харин үнэнд хамгийн үл нийцэх таамаглалыг Өмнөд Солонгосын Засгийн газар гаргасан байна. Удирдагчийн гэр бүлд ямар ч хамааралгүй, уг арга хэмжээг зохион байгуулах үүрэг хүлээсэн эмэгтэй Ким Чен Унтай зэрэгцэж суусан гэж Сөүл мэдэгджээ.
Тагнуулын байгууллага болон Солонгосыг нэгтгэх асуудал эрхэлсэн яам нь үл мэдэх эмэгтэйн талаар аливаа тайлбар хийхээс татгалзсан байна. “Чосон Ильбо” сонин тэр эмэгтэйг удирдагчийн дүү Ким Ё Чон мөн гэж бичжээ. Энэ охины талаар олон түмэнд мэдээлэл тун хомс байдаг юм байна. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар бол охин 1987 онд Ким Чен Ирийн гэргий Ко Ён Чигээс төржээ. Ко Ён Чи 2004 онд хөхний хавдар өвчнөөр өөд болсон юм. Ким Ё Чон 1990- ээд онд ах Ким Чен Уны хамт Швейцарьт суралцаад, Хөдөлмөрийн намын нэг нөлөө бүхий албанд ажиллаж байсан гэсэн яриа байдаг. Умард Солонгосыг судлагчид ч бас өөрсдийн са нал бодлыг хэлж байна. Ким Чен Уныг дагалдаж явах болсон эмэгтэй яагаад заавал түүний гэргий байх ёстой талаар Андрей Ланьков гэгч бодлоо CNN-ийн сурвалжлаг чид хэлэхдээ “Жолоодогчийн найз нь юм уу нууц амраг нь түүнтэй хамт олон түмний өмнө гарч ирэх нь санаанд багтамгүй явдал” гэсэн байна. Ким Чен Уны өвөө нь ч, эцэг нь ч дотно харилцаатай байсан бүсгүйчүүдтэйгээ битгий хэл авааль гэргий нартайгаа ч олны өмнө бараг гарч ирдэггүй байжэ.
Ким Ир Сений анхны авгайг нас барсны дараа л түүний талаар хүмүүс мэдэх болсон гэдэг. Хань болох бүсгүйнхээ зүсийг олон түмэнд харуулж буй хийгээд бусад үйлдэл нь Ким Чен Ун өөрийгөө өмнөх жолоодогчдоо бодвол илүү хүнлэг, зөөлөн аядуу болж харагдуулах гэсэн оролдлого гэж Ланьков үзэж байна. Үнэхээр ч хуягласан галт тэргээр аялдаг байсан Ким Чен Ир “Disney”-н бүтээлүүдийг сонирхоо гэж үү? Ким Чен Ун гэрлэх гэж буй тухай мэдээ 2012 оны нэгдүгээр сараас дуулдах болсон юм. Түүний Ким Ир Сений их сургууль төгссөн бүсгүйтэй 2010 онд суусан гэж Умард Солонгосоос дүрвэн гарагсад ярьсан байдаг. Тэр охиныг Ким Чен Уны ойрын садангийнх нь хүмүүс сонгож олж өгсөн гэх яриа ч бий.
Охины гэр бүлийнхэн эрх баригч намд талтай ханддаг учраас, эсвэл тэрбээр Ким Чен Уны ээжтэй нь адилхан болохоор юм уу, их сургуульд сайн сурч байснаас ирээдүйн жолоодогчийн хань болгохоор сонгосон байж болох. Охиныг нөхрөөсөө хэдэн насаар эгч, дүү гэх зөрөөтэй мэдээлэл байдаг. Жолоодогчтой хамт үзэгдээд байх болсон бүсг үй нь дуучин Хён Сон Воль мөн болохыг Өмнөд Со лонгосын тагнуулчид тог тоожээ” хэмээн “Чунан ильбо” сонин мэдээлжээ. 2005 онд Хён Сон Воль ид мандаж байхад англи хэлээр гардаг хэвлэлүүд түүнийг “Excellent Horse-Like Lady” гэж нэрлэж байв. Тэрбээр 2006 онд Pochondo Electronic Ensemble хамтлагтай дуулж байгаад эстрадын тайз болон нийтийн амьдралаас гэнэт алга болсон аж. Ид мандаж байх 2005 онд энэ дуучин Ким Чен Унтай “учир ургуулж” байсан гэсэн дам яриа хүмүүсийн дунд байдаг.
Умард Солонгосоос зугтан гарсан нэгэн “Daily NK” хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл ирээдүйн удирдагч эцэгтэйгээ тоглолтыг нь үзэж яваад дуучин бүсгүйд сэтгэл алдарсан бололтой. Тоглолтынхоо дараа жүжигчид заримдаа жолоодогчтой хамт зоог барьдаг байжээ. Хён Сон Воль тэр үед өөр залуутай уулздаг байсан ч Ким Чен Ун шаргуу “эргүүлж”, болзоонд ирдэг болгож дөнгөсөн байна. Гэтэл Ким Чен Ир тэдний харилцааг эрс эсэргүүцэж, хоёр тийш болохыг шаарддаг байж. Хён Сон Воль уран бүтээлийн ажлаа орхиж, жолоодогчийг хамгаалах үүрэг хүлээдэг Умард Солонгосын армийн салбарт алба хаадаг офицертой суусан байна. Ким Чен Ун засгийн эрхэнд гарч ирсэн үеэс буюу 2012 оны гуравдугаар сараас дуучин бүсгүй дахин телевизийн дэлгэцнээ үзэгдэх болжээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан концертод тэр оролцов. Тэгэхэд үзэгчдийн дунд Ким Чен Ун сууж байлаа. Түүнээс гадна гадна Хён Сон Воль тэр үед жирэмсэн байсан бөгөөд одоо хүүхдээ төрүүлчихсэн гэж “Korea Koong And Daily” сонин мэдээллээ. Дуучин одоо хэр нь нөхөртэйгөө хамт амьдардаг бөгөөд хүүхдийн эцэг хэн болох талаар элдэв яриа дуулдахгүй байна. Ким Чен Ирийн шарилыг оршуулах үед үл мэдэгдэх бүсгүй Ким Чен Уны ард зогсож байж. Тэгэхээр энэ оны зургаадугаар сард болсон арга хэмжээний үед л түүнийг олон түмэн харсан биш байх нь. “Korea Times” сонинд бичихдээ энэ оршуулга дээр мэдээж Ким Чен Ун, дүү Ким Ё Чон ирсэн байжээ. Гэхдээ ирээдүйн жолоодогчийн гэргий гэгдээд буй эмэгтэй Ким Ё Чоноос өмнө зогссон байв гэнэ.
Харамсалтай нь энэ хоёр эмэгтэйн тэр үеийн зургийг олонд ер үзүүлсэнгүй. Умард Солонгосын удир дагчдын хувийн амьдрал ямагт оньсого мэт байсаар ирсэн. Ким Чен Ир л гэхэд дор хаяж гурван бүсгүйтэй ойр дотно харилцаатай байсан. Тэдний нэг нь бүжигчин байсан гэдэг. Тэр бүсгүйчүүд Ким Чен Ирт наад зах нь долоон хүүхэд төрүүлж өгсөн. Тэднээс Ким Чен Ун, Ким Чен Нам нь хоёрынх нь хувь заяаны тухай мэдээлэл л бидний сонорт хүрээд буй. Ким Чен Нам нь Азийн ЛасВегас гэгддэг Макоад байгаа. Байдлаас үзэхэд тэрбээр Умард Солонгостоо ирэх бодол гүй бололтой. Эцгийнхээ шарилыг оршуулахад ч энэ хүү нь хүмүүсээс нуугдаж байж оролцсон гэнэ билээ.
И.РЭНЧИНХАНД