Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотойгоор хойд хөршийнхөн авто машины хар өнгийн бууралттай шилнээс татгалзахад хүрчээ. Энэ сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болсон журмаар бол машины доторх нь харагдахгүй хар шилтэй бол 15 ам.доллараар торгохоос гадна улсын бүртгэлийн дугаарыг нь хураах юм байна.
Тээврийн хэрэгслийн салхины шилний гэрэл нэвтрүүлэх чадварыг өмнө нь 70-75 хувь гэж заасан бол одоо хэмжээг нь бууруулж байгаа аж. Жолооч болон зорчигчдын аюулгүй байдал, тав тух, зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан тээврийн хэрэгсэл эзэмшигчид эл шийдвэрийг эсэргүүцэж, шилэн дээрх “сүүдрээ” авахаас татгалзаж байгаа ч хууль, журмыг мөрдөхгүй гээд яах билээ. Замын цагдаа нар нэг “алхуулахгүй” шүгэлдэж, “түвэг” учруулж байгаа гэнэ.
Ж.ХААН