Сирийн нийслэл Дамаскт Аюулгүй байдлын албаны байрны дэргэд амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Эрх баригчид “Улсынхаа бүрэн эрхт байдал, үнэт зүйлсийг гэмт бүлэглэлүүдээс хамгаалах арга хэмжээг чангатгах болсныг эл өөдгүй явдал харууллаа” хэмээн халдлагын дараа мэдэгдлээ.
Тус улсын Батлан хамгаалахын сайд корпусын генерал Дауд Абдалла Ражха, түүний орлогч корпусын генерал Асеф Шаукат (Ерөнхийлөгч Башар Асадын эхнэрийн дүү), дэд ерөнхийлөгчийн цэргийн асуудлаарх зөвлөгч, Хямралын эсрэг штабын тэргүүн Хасан Туркмани нар халдлагад өртөн амиа алдсан байна. Түүнээс гадна Дотоод хэргийн сайд Мухаммед ашШаар тэргүүтэй хэд хэдэн хүн гэмтжээ.
Өндөр албан тушаал хашиж байсан түшмэдийг амиа алдсан тухай мэдээлэхийн сацуу гэмт бүлэг лэлүүдийг хаа байгаа газраас нь олж устгана хэмээн эрх баригчид онцлов. Ерөнхийлөгч Башар Асад армийн ерөнхий командлагчийн орлогч, корпусын генерал Фахед Жа сем Аль-Фрейжийг Батлан хамгаалахын шинэ сайдаар томиллоо.
С.ЛАВРОВ “ИЙМ Л ЮМ БОЛДОГ ШҮҮ ДЭЭ”
Сирийн эрх баригчдын эсрэг арга хэмжээ авах Барууны орнуудын санаачилгыг хамгийн их эсэргүүцэж буй ОХУ энэ халдлагыг шүүмжиллээ. Гадаад хэргийн сайд С.Лавров “Юу гэнэ ээ, нас барцгаасан гэнэ үү? За тэр, ийм л юм болдог шүү дээ” гэж уулга алдав. Мөн Гадаад хэр гийн яамны албан ёсны төлөө лөгч Александр Лукашевич “Амиа алд сан хүмүүс Орос-Сирийн харил цаанд томоохон хувь нэмэр оруул сан” хэмээн онцлоод Сирийн эрх баригчид нас барсан хү мүүсийн ар гэрт эмгэнэл илэрхий лэн, террористуудыг шүүмжил лээ. Дэлбэрэлтийг зохион бай гуулсан хүмүүсийг олж, зохих шийт гэлийг нь онооно гэдэгт най даж буйгаа оросууд онцлов.
АНУ АСАДЫГ “АЛДАВ”
Дамаскт болсон халдлагыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг устгах зорилгоор зохион байгуулсан эсэх, тэрбээр одоо хаана байгааг нь америкчууд сонир хов. Цагаан ордны төлөөлөгч Жей Карни “Сирийн Ерөнхийлөгчийн талаарх мэдээлэл одоогоор бидэнд алга. Гэвч Дамаскт юу болсон талаарх мэдээллийг цуглуулахыг хичээж байна.
Сирид байдал улам хурцдаж байгааг дээрх явдал гэрчилж байна” гэлээ. Түүнчлэн Сирийн зөрчилд цэг тавих шуурхай арга хэмжээ авах бол сон хэмээн Вашингтон үзэж буйгаа илэрхийлээд энэ асуудлыг тайван замаар шийдэх боломж багасаж байгааг онцолжээ.
БАН ГИ МҮН ХҮЧИРХИЙЛЛЭЭС ЗАЙЛСХИЙХИЙГ УРИАЛЛАА
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн эрх баригчид болон сөрөг хүчний хэнд хандан хүчирхийллээс зайлс хийхийг уриал лаа. “Хоёр талын хүч хэрэглэж бай гаа нь зүй бус. Ингэснээр тэд Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай элч Кофи Аннаны санал болгосон зөрчлийг энхийн замаар шийдэх төлөвлөгөөг сүйрүүлж байна” хэмээн мэдэгджээ. Түүний зэрэгцээ Дамаскт болсон явдал Сирийн хямралыг шийдвэрлэх мөч ойртсоныг илэрхийлж байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Мөн босогчид Башар Асадын дэглэмийн тулгуур болсон дээрх хүмүүсийг устгахаар оролдож байсныг онцлов.
Ойр дотнын хүмүүс, хамтрагчдаа алдсан нь Ерөнхийлөгчид хүнд цохилт болж, нөгөөтэйгүүр өөрт нь ч ийм золгүй явдал тохиолдож болохыг сануулсан дохио болж байна. Амиа золиослогч Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд нэлээд ойр, тэдний үйл ажиллагааны талаар сайн мэддэг хүн байсан бололтой хэмээн хууль сахиулагчид үзэж буй. Дамаскт тулаан үргэлжилсээр байна. Хотын өмнөд хэсгийн Майдан, Тадамун дүүрэгт буун дуу тасрахгүй байгаа аж. Мөргөлдөөний үеэр энгийн 46 иргэн, 43 цэрэг, найман босогч амиа алдсан гэсэн мэдээлэл байна.
Х.ОД