Хүний эрхийг дээдэлсэн өнөө цагт бусдад зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэж, дарамтлан мөнгө авсан тохиолдол гарчээ. Баянгол дүүргийн Прокурорын газрын ажилтнуудын хууль бус үйлдлийн талаар “Фүжи холдинг” компанийн захирал Т.Энхсайхантай ярилцлаа.
-Танд ямар учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ. Зүгээр ажлаа хийж явахад чинь хүчээр эрүүгийн хэргийн сэжигтнээр татсан юм уу?
-Болсон асуудлыг эхнээс нь ярья л даа. Баянгол дүүргийн иргэн Л.Мөнхзаяа нь 2010 оны аравдугаар сарын 5-нд зээл авъя гэж өргөдөл гаргасны дагуу манай зээлийн эдийн засагч барьцаа хөрөнгөнд нь Иргэний хуулийн дагуу судалгаа хийж, улмаар Зээлийн хорооны шийдвэ рийн дагуу 35 сая төгрөг олгосон юм. Түүнээс хойш гурван сарын дараа Л.Мөнхзаяа “Би АНУ руу удаан хугацаагаар явахаар боллоо. Тиймээс үл хөдлөх хөрөнгийг маань худалдаж аваач, өр төлбөрөө төлье” гэж удаа дараа гуйгаад, сүүлдээ та өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваач гээд байхаар нь зохих хууль журмын дагуу өөрийнх нь хүсэлтийг үндэслэн авсан. Ингээд Мөнхзаяа үндсэн зээл дээрээ нэмж 10 сая төгрөг аваад сураггүй боллоо. Түүнээс хойш нэлээд хугацааны дараа манай ТУЗ хуралдаад “Чанарг үй зээлүүдийг төлүүл” гэсэн шийдвэр гарсны дараа Баянгол дүүргийн шүүхэд Л.Мөнхзаяагийн барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдсэн юм. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэгч ажил лагаа явуулж, хашаа байшинг албадан чөлөөлөх гэж байтал Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амарбаясгалан надад эрүүгийн хэрэг үүсгэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зогсоон, миний өмч хөрөнгийг хууль бусаар битүүмжилсэн.
-Прокурор Б.Амарбаясгалан яагаад шүүхийн шийдвэр гарсан байтал хөндлөнгөөс оролцож, шүүх, шүүгчээс дээгүүр эрх мэдэл гаргасан юм бол. Үл хөдлөх хөрөнгө эзэмшигчидтэй ямар нэгэн байдлаар холбоотой юм болов уу?
-Шүүхийн шийдвэр гарч, шүүгчийн захирамж гарсны дараа прокурор түүнээс илүү эрх мэдэл гаргах эрх байхгүй. Прокурорууд шүүх засаглалын эрх мэдэлд халдах эрхгүй л байлтай. Мөрдөн байцаагч нь эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй юм байна гэж үзээд татгалзах саналаа прокурорт тавьж, нотлох баримт хангалттай гаргаж өгсөөр байтал прокурор Б.Амарбаясгалан шалгах шаардлагатай гэдэг нэрийдлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би түүнийг Л.Мөнхзаяа, Долгорсүрэн нартай ойрын хамсаатан юм байна гэдгийг ойлгосон. Тэдний гол зорилго нь надад эрүү үүсгэж шалгахад биш, харин ингэх нэрийдлээр хугацаа хожиж манай компанийн эд хөрөнгийг нийлж ашиглан ашиг хонжоо олох санаатай байсан бололтой. Гэтэл тэдний энэ увайгүй башир үйлдэл нь цаанаа ямар их хор уршиг дагуулж байдгийг прокурор Б.Амарбаясгалан мэдэхийг ч хүсэхгүй байдаг байх л даа. Эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсанаар тухайн иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөнийхөө тодорхой хэсгийг алддаг. Жишээлбэл, га даадад явах эрхээ хяз гаарлуулж, сонгуульд нэр дэвших эрхээ алдах гэх мэт. Эд хөрөнгө хүртэл битүүмжилж байгаа юм. Яг энэ нэрийдлээр одоо хүртэл манай компанийн хууль ёсны өмчлөлийн объектод прокурор Б.Амарбаясгалангийн хамсаатан нөгөө Л.Мөнхзаяа, Долгорсүрэн нар үйл ажиллагаа явуулж ашиг хонжоо олоод сууж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн хэнийг ч гэсэн мөрөөрөө явж байхад нь прокурор шал гах нэрийдлээр эрүү үүсгэн эрхийг нь хязгаарлаж, эд хөрөнгийг нь дээрэмдэж болох нь л дээ.
-Прокурор Б.Амарбаясгалан танд ямар зүйлчлэлээр эрүү үүсгэсэн бэ?
-Л.Мөнхзаяагийн гомдлоор эрүү- гийн хэрэг үүсгэсэн юм билээ. Тэрбээр гомдолдоо миний нэр дээр дэлгүүр, хувийн сууцаа шилжүүлсний дараа буюу “2011 оны нэгдүгээр сарын 5-нд зээл авсан. Намайг дарамтлаад байхаар нь эд хөрөнгөө нэр дээр нь шилжүүлсэн” гэсэн. Түүнийг худлаа хэлж хүн гүтгэж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн гэдэг нь 2010 оны аравдугаар сарын 5-ны гэрээгээр батлагдсаар байтал надад эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар буюу залилан хийж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүү үүсгэсэн байгаа юм даа. Прокурорууд энгийн ард иргэ дийг Эрүүгийн хуулиар сүрдүүлж, хуулийг завхруулж хувийн ашиг сонирхлын төлөө эрх чөлөөнд нь халдаж болдогийн нэг жишээ энэ боллоо. Тэд Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж чадаж байна. Чадаж байгаагийн гол учир нь Прокурорын байгууллага дэндүү цус ойртсонтой холбоотой. Энэ бол маш ноцтой, ялангуяа Монголын нийгэмд маш аюултай нөхцөл бүрдчихээд байгаагийн илрэл. Ингэж гэмт хэрэг үйлдэж байгаа прокуроруудын дийлэнх нь ардаа том прокурорын татаастай, тэд нараараа хамгаалуулж, өмгөөлүүлж байдаг учраас юунаас ч айлгүй хууль зөрчиж чаддаг юм байна. Ялангуяа, доод шатны прокурорууд албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдийг дарамтлан, хээл хахууль авдаг явдал газар авч байгааг ганц би биш ард түмэн мэдэж байгаа. Б.Амарбаясгалан надад эрүүгийн хэрэг үүсгэн хянаж байх явцдаа намайг элдвээр дарамталж 500 мян ган төгрөгийн хахууль авсан баримт нь байж л байна.
-Таныг прокурорууд хэрхэн дарамталж, авлига авсан юм бэ. Хахууль авсан гэдгийг нь та юугаар нотлох вэ?
-Мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад байхад яагаад эрүүгийн хэрэг үүсгэх болов гэдэг талаар нь тайлбарлуулахаар өнгөрс өн оны арваннэгдүгээр сарын 9-ны 15.00 цагийн үед ажил руу нь очсон. Гэтэл Б.Амарбаясгалан прокурор ажил дээрээ байгаагүй. Гар утас руу нь залгахад “Чиний хувь заяа миний гарт байгаа. Аврагдах гээд байгаа юм бол “Нарантуул” зочид буудалд ирж уулз. Арванхоёрдугаар давхарынх нь ресторанд сууж байна” гэсэн. Би нотлох баримтаа аваад тус ресторанд очоод “Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэснээ тайлбарлаад өгөөч” гэтэл Б.Амарбаясгалан “Чамд тайлбарлах шаардлага байхгүй. Чи эрүүгийн гэмт хэрэгтэн юм шиг царайтай харагдаад байна” гэж доромжлон тохуурхсан янзтай хэлсэн. Дээрх явдлаас хойш хоёр хоногийн дараа Баянгол дүүргийн Прокурорын газрын Мэдээлэл лавлагааны төвийн ажилтан Б.Баттөмөртэй нийлж архидаж, намайг “Face” гэдэг диско бааранд дуудаж, архи уусан төлбөрөө төлүүлсэн. Төлбөрийг нь төлсөн бүх баримт надад байна. Тэр үед Баттөмөр нь “Чи прокурортойгоо аятайхан харилцахгүй бол болохгүй шүү.
Прокурорынхоо дургүйг хүргэж байгаад шоронд явсан хүмүүс зөндөө байдаг юм шүү дээ” гэж дарамталсан. Ингэж баар, ресторанд дуудаж, уусан архиныхаа төлбөрийг надаар төлүүлсний зэрэгцээ тэд хамтраад намайг дарамтлан 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нд 500 мянган төгрөг авсан. Өөрсдөө 500 мянган төгрөг авсан гэдгээ хүлээгээд байгаа. Өөрөөр хэлбэл, Б.Амарбаясгалан ажлын цагаараа зочид буудал, баар ресторанд архиддаг, бусдыг дарамталж, зүй бусаар харилцдаг, ёс зүйн зөрчилтэй, авлига авдаг нэгэн гэдэг нь тодорхой байна. Тэр хүн надад ямар ч үндэслэлгүйгээр дур мэдэн эрүүгийн хэрэг үүсгэн дарамталсан. Түүнийг шалгуулахаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн Байцаах албанд гомдол гаргаад байгаа. Нотлох баримт хангалттай бий. Чухам яаж шийдэгдэхийг харж л байна.
Намайг өргөдөл гомдол гаргаад эхлэнгүүт прокурор Б.Амарбаясгалан надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд хэрэг хэрэгсэхгүй болсон тогтоолоо аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныханд хандсанаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр очиход тус объектод сууж, дэлгүүрт нь үйлчилгээ явуулж байгаа А.Долгорсүрэн прокурор Б.Амарбаясгалан руу утасдаад “Чиний хянаж байгаа гээд байгаа хэрэгт чинь шийдвэр гүйцэтгэхээр хүмүүс ирчихээд байна. Чи зохицуулна гээд байсан яасан бэ” гэж ярьж байсан. Ингээд Б.Амарбаясгалан шүүхээс, шүүгчээс илүү эрх мэдэл гаргаж, шийдвэр гүйцэтгэгч рүү утасдаж, ажиллагааг зогсоосон.
-Энэ асуудлаар нь та дээд шатных нь прокурорт хандсан уу?
-Дүүргийн прокурор, Ул сын Ерөнхий прокурорт хандсан. Дүүргийх нь прокурорууд нь хоёр хүнээ өмгөөлж хамгаалаад байгаа. Нэг нь нөгөөгөө хамгаалж, хаацайлаад байгаа. Зарим хариугаа Б.Амарбаясгалан нь өөрөө бичээд өгч байх жишээтэй. Тус дүүргийн орлогч прокурор Алтангэрэлтэй уулзаж, Б.Амарбаясгалангийн талаар гаргасан гомдолдоо хариу авах гэтэл тэр хүн миний гаргасан гомдлын талаар юу ч мэдээгүй байсан. Б.Амарбаясгалан гаас миний гомдлыг нэхэхэд тэр ширээнээсээ гаргаж орлогчдоо өгсөн. Мэдээлэл лавлагааны тө- вийн ажилтан Б.Баттөмөр нь албан үүргийнхээ дагуу дарга нартаа миний гаргасан гомдлыг өгөх ёстой байтал найз Б.Амарбаясгаландаа өгч, нөгөөх нь хав дарсан байж.
Би Баянгол дүүргийн прокурорт түүний талаар гомдол гаргахад “Б.Баттөмөр, Б.Амарбаясгалан нар зээл л авсан байна” гээд миний гаргасан гомдлыг хүлээж аваагүй. Прокурор хүн хянаж буй хэргийнхээ холбогдогчоос ямар нэгэн зүйл аваад байгаа нь ёс зүйд нь хэр нийцэж буй юм бол доо. Зээл авсан бол зээлийн гэрээ, зээлдэгчийн өргөдөл гээд холбогдох бичиг баримт байх ёстой. Гэтэл тэдэнд огт байхгүй. Намайг ингэж өргөдөл гомдол гаргаад яваад байгаа болохоор л зээл авсан гэж булзааруулж, улмаар 500 мянган төгрөгөө буцааж өгсөн. Ингэж үл ойшоогоод байхаар нь арга ядаад Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргасан.
Үүний дагуу Улсын ерөнхий прокурор уг өргөдлийг прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлж Б.Амарбаясгаланд холбогдох хэргийг шалгаж эхэлсэн. Б.Амарбаясгалан нь прокурор болохоосоо өмнө тус албанд ажиллаж байсан юм билээ. Тэгэхээр хэргийг яаж шийдэх нь вэ гэдгийг харж л байя. Гэхдээ би Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд найдлага тавьсаар л байгаа. Хэрэв дүүргийн дээд шатны прокурорын гаргасан шиг зүйл давтагдвал би АТГ-т хандаж өргөдөл гаргах болно. Б.Амарбаясгалангийн ах дүү нар нь прокурорын байгууллагад дээгүүр албан тушаал хашдаг болохоор өмгөөлж хамгаалаад байна гэж хардаж байгаа.
-Таныг тэгээд хэчнээн хугацаанд шалгаж байгаа юм бэ?
-Надад үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ бүхэл бүтэн компанийн захирлаар ажилладаг намайг ингэж дарамталж байгаа юм чинь жирийн иргэдийг бол аймаар хэлмэгдүүлдэг юм байна гэдгийг би яс махаараа мэдэрч байж л прокурорынхон хууль бус үйлдэл хийдэг гэдгийг ойлголоо. Намайг бүтэн жилийн турш шалгасан атлаа хавтаст хэрэгт миний өгсөн баримтаас өөр юу ч байгаагүй. Прокурорынхон хууль мэддэг хулгайч нараар дүүрчээ гэхэд нэг их буруудахгүй байх. Би өнгөрсөн жил компанийнхаа ажил хэргийн шугамаар гурван ч удаа гадагшаа явах байсан. Гэтэл прокурор Б.Амарбаясгалан хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, ямар ч эрүүгийн шинжгүй асуудалд хэрэг үүсгээд хилээр гарах эрхийг минь хаасан. Японы хөрөнгө оруулалттай манай компанид өнгөрсөн жил гурван тэрбум төгрөгийн хөрөнгө орж ирэх байсан. Гэтэл энэ асуудлаас болж ажил зогссон.
Манай компанийн гадаад харилцаа бүрэн саатсан. Энэ мэтээр маш их хэмжээний хохирол надад болон манай бай гууллагад учирсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа хүлээж аваад, Шүүх засаглалын шинэчлэлийг зоригтой шийдэмгий эхлүүлж, шүүх, цагдаагийн байгууллагад байсан хүнд суртал, хууль зөрчдөг үйлдлүүдийг таслан зогсоож, хуульчийн ёс зүй зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцож буйд талархаж байгаа. Гэвч шүүх, цагдаагийн байгууллагын шинэчлэл бодитойгоор явагдаж байхад прокурорын байгууллагад энэ мэт хуулийг ноцтой зөрчдөг үйлдэл хэвээр байгаа нь харамсалтай. Прокурор бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, шударга ажиллах ёстой. Иймд прокурорын байгууллага цэвэршихээс нааш шүүх, цагдаагийн шинэчлэл хэрэгжихгүйгээр барахгүй хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөөр байх болно шүү дээ.
Г.РАВЖАА