Ливид энэ сарын 7-нд болсон Парламентын сонгуульд либерал нам буюу Үндэсний хүчний эвсэл ялалт байгуулжээ. Уг намыг түр Засгийн газрын үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан Махмуд Жибриль тэргүүлдэг юм. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан эцсийн дүнгээр либералчууд 80 мандатаас 39-ыг нь авсан бол “Лалын ахан дүүс” хөдөлгөөний Ливи дэх салбар буюу Шударга ёс, бүтээн байгуулалтын нам 17 мандат авч, үлдсэн суудлыг бие даан нэр дэвшигч, бусад жижиг нам эзэлжээ.
Сонгуулийн ерөнхий хорооны тэргүүн Нури аль-Аббарын хэлснээр уг дүн өөрчлөгдөж ч магадгүй гэнэ. Одоогийн байдлаар Засгийн газарт аль нам нь зонхилох, ямар ямар нам хоорондоо эвсэх нь одоогоор тодорхой гүй байгааг ажиглагчид онцолж буй. Шударга ёс, бүтээн байгуулалтын нам ялагдал хүлээсэн гэдэгтээ итгэхгүй буйгаа илэрхийл сэн ч олонхийн санал авсан либералчуудтай эвсэл байгуула хад бэлэн гэлээ.
Х.ОД