АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Бүгд найрамдах намын гишүүн Митт Ромнийн бизнесийн туршлагад эргэлзсэн мэдэгдэл хийснийхээ төлөө уучлалт гуйхаас татгалзлаа. Ерөнхийлөгч Виржинийн WAVY-TV телевизэд өгсөн ярилцлагадаа “Би уучлалт гуйх албагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихийн төлөө өрсөлдөж буй Митт Ромни бизнесийнхээ туршлагад тулгуурлан эдийн засгийн асуудлыг шийднэ хэмээн мэдэгдэж бай гаа. Гэвч тэрбээр энэ талаар хэр их туршлагатайг сонгогчид мэдэхийг хүсэж байна” хэмээн мэдэгджээ.
“Washington Post” сонинд мэдээлс нээр, М.Ромнийн “Bain Capital” компани ажлын байрыг гаднын орнууд руу “урсгадаг” төслүүдийг санхүүжүүлдэг байсан хэмээн Барак Обама мэдэгдсэн аж. Харин Ромни 1999 онд буюу “Bain Capital” компанийг ийм үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө удирдахаа больсон гэж өгүүлсэн. Түүнчлэн М.Ромни бизнесийнх нь үйл ажиллагааны талаар сөрөг мэдээлэл цацсан тул Ерөнхийлөгчийг уучлалт гуйхыг шаардсан юм.
Х.ОД