Хөвсгөл аймгийн Баянзүрх суман дахь хилийн цэргийн дугаар заставын хариуцсан хэсгээр гурван морьтой хүн хил зөрчиж, орж ирсэн мөрийг хилчид илрүүлжээ. Энэ тухай мэдээллийг хилчид долоодугаар сарын 7-нд харьяа ангидаа ирүүлсний дагуу Хилийн цэргийн 0257 дугаар ангиас эрэн хайх бүлэг томилж, нутгийн ардуудыг дайчлан гурван өдөр мөрийг мөшгөсөн ч тодорхой үр дүнд хү рээгүй байна.
Хөвсгөл аймгийн Баянзүрх суман дахь хилийн энэ хэсгээр урьд нь ч тува нар хил зөрчин ирж, нутгийн гүнд бүгж байгаад эрлийг зогсоосны дараа мал хулгайлан оддог байж. Тиймээс тэндхийн хилийн цэргийнхэн одоо ч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Л.АРГАМЖИН