Өмнөд Хятадын тэнгист орших Сенкаку-Дяоюйтай арлаас болж Япон улс Бээжингээс Элчин сайдаа эргүүлэн дууджээ. Японоос БНХАУ-д сууж байсан Элчин сайд Үичиро Нива Бээжингийн нисэх онгоцны буудлаас Токио руу нисэхийн өмнө маргаантай арлаас болж үүссэн нөхцөл байдлын талаар эрх баригчидтай хэлэлцэхээр явж байна хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр Бээжинд хэзээ эргэж ирэхээ хэлээгүй байна.
Энэ сарын 11, 12-нд Хятадын цэргийн хөлөг онгоцууд маргаантай арлын ойролцоо очсоны дараа Японы Гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. БНХАУын Гадаад хэргийн яам үүний хариуд Сенкаку-Дяоюйтай арлыг өөрийн газар нутаг хэмээн зарласан юм.
Тайваниас зүүн хойд зүгт 170 км зайтай энэ аралд хүн оршин суудаггүй ч Японы иргэдийн мэдэлд байдаг. Уг аралд байгалийн хийн том орд илрүүлсний дараа Япон, Хятадын хооронд маргаан дэгджээ.
Х.ОД