УИХ-ын сонгуулиар ИЗНН-аас намын жагсаалтаар сонгогдсон С.Дэмбэрэлд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэрэгт буруутгаж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр С.Дэмбэрэл нь МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авч, хувьдаа ашигласан хэрэгт холбогдоод байгаа аж. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Нийслэлийн про курорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Гэвч шүүхээс учруулсан хохирлыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан гэнэ. Түүнийг УИХ-ын гишүүн бол сон тул халдашгүй бай дал нэрийн дор хэрэг нь шийдэг дэхгүй болж байгаа гэж хар дах хүмүүс бий.
Харин хууль, хяналтын байгууллагын эх сурвалж “Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон ч хаацайлагдаад хэрэг нь шийдэгдэхгүй байдаг заалтыг хүчингүй болгосон. Тиймээс УИХ-ын гишүүн болж, тангаргаа өргөсөн ч байсан гэм буруутай нь тогтоогдвол ял шийтгүүлнэ” гэсэн юм.