Хэнтий аймгийн Батноров суманд байдаг эртний нэгэн булш, бунхныг өнгөрсөн долоо хоногт хэдэн хүн ухаж байжээ. Нутгийн иргэд тус сумын хэсгийн төлөөлөгчид энэ тухай мэдээлэл өгснөөр тэрбээр хэрэг явдал болж буй газарт очсон аж. Хиргисүүр тонохыг завдсан хүмүүс түүнээс зугтахыг завдсан гэнэ. Хэсгийн төлөөлөгч тэдний үйлдлийг таслан зогсоож, машинтай дөрвөн хүнийг саатуулахад бүгд согтуу байсан аж.
Тэдний дунд цагдаагийн офицерийн дүрэмт хувцас өмссөн нэгэн хүн байсан бөгөөд тэрбээр Хэнтий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ш.Цолмон байжээ. Хэргийн газрын үзлэг хийхэд тэд булшны дээд хэсгээс өнгөцхөн ухсан байсан бөгөөд нинжа нарын ашигладаг металл илрүүлэгч төхөөрөмжтэй байсан гэнэ.
Уг асуудлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн гэнэ.
Г.РАВЖАА