Колумбын зохиолч, “Зуун жилийн ганцаардал”-ын “эцэг” Габриэль Гарсия Маркес өтөлж, зөнөх өвчтэй болж байгаа талаар түүний дүү Хайме Гарсия Маркес мэдээлсэн байна. “Түүний махбодид онцын өөрчлөлт байхгүй ч оюун ухаанд нь өөрчлөлт орж байна.
Тэрбээр зарим зүйлийг санахаа байсан бөгөөд мартамхай болсон. Сүүлийн үед өөрийгөө байнга үхсэн гэж ярих болсон” гэж тэрбээр мэдээлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард 85 нас зооглосон их зохиолч 1999 оноос мартамхай болж, бага багаар юм санахгүй болж байгаа аж.