АНУ-д болж буй аагим халуунаас болж 30 хүн амиа алдсан тухай гадаад сайтуудад мэдээлжээ. Тус улсын зарим мужид 37.7 градус хүртэл халж, 20 мужид агаарын температурын дээд амжилт тогтоогоод байгаа аж. Байгалийн аюулаас болж АНУ-ын ихэнх мужид осол олноор гарч хүний ам эрсджээ.
Тухайлбал, Вашингтон мужид хэт халуунаас үүдэлтэй хүчтэй шуурганы улмаас галт тэрэг замаасаа гарч, 55 зорчигч бэртсэн байна. Тэдний ихэнх нь ахимаг насныхан байсан гэнэ. АНУ даяар үргэлжилж буй аагим халуун байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.
Энэ үзэгдлээс үүдэн хар хунгийн тоо олшрох болсон тухай тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ Энэ мэтчилэн хэт халуун нь хүн, байгаль орчинд шууд ба шууд бусаар нөлөөлж байна.
Б.САНЧИРМАА