Өнгөрсөн сарын сүүлчээр Брюссельд болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Эдийн засгийн өсөлтийг нэмэг дүү- лэх гэрээ байгуулахаар то хиролцлоо. Уг гэрээний да гуу бүсийн орнуудын банк, санхүүгийн байгууллагад хяналт тавих, эдийн засгийн өсөлтийг нэмэгд үүлэх, ажлын байр шинээр бий болгоход 120 тэр бум евро зарцуулах гэнэ.
ИХ БРИТАНИ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ, ГРЕК ШААРДЛАГА ТАВИЛАА
Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн орнууд нэгдсэн ший дэлд хүрэх гэж нэлээд чар майсныг онцлох ёстой.Тухайлбал, банкуудыг хянах нэгдсэн систе мийн талаар Их Британи санал нэгдсэнгүй. Еврокомисс Их Британийн банкуудыг хя нахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгээ Лондон илэр хийлж байлаа. Британийн Ерөнхий сайд Дэ вид Кэмерон “Манай улсын санхүүгийн бай гуул лагуудыг Европын холбоо хянах талаар одоогоор яриад ч хэрэггүй. Зөвхөн бүх нийтийн санал асуулга явуулсны дараа л ийм арга хэмжээ авах боломжтой” хэмээн онцлов. Түүний хэлснээр, Их Британи өрийн хяралаас гарахын тулд бүх зүйлийг хийж бай гаа бөгөөд санхүүгийн системээ тогтворжуулж чадсан гэнэ. Өрийн хямралаас үүдэн Европын холбооноос авч буй арга хэмжээнүүдээс Их Британи татгалзсанаар Евро бүсээс улам тусгаарлагдаж байна хэмээн ажиглагчид үзэж байна.
Европын холбоо, ОУВС-гийн зээлийн гэ рээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тай хэ мээн Грек үзэж байна. Энэ нь ажилгүйдлийг багасгах, хямралыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэх гэнэ. Грекийн Ерөнхий сайд Анто нис Самарас Европын холбооны дээд хэм жээний уулзалтыг тэргүүлэгчдэд бичсэн захидалдаа энэ талаар дурджээ. Грект үзүүлэх тусламжийн талаарх гэрээнд заасан нөхцөлүүдийг шинэ Засгийн газар хүлээн зөвшөөрч буйгаа илэр хийлэн, төсвөө танах бодлого баримтлахаа Ан тонис Самарас өгүүлжээ. Гэвч гэрээний зарим нөхцөлүүдийг эргэн харах, өөрчлөх шаардлагатай гэж тэрбээр захидалдаа дурдсан аж. Мөн Грекийн араас орж магадгүй хэмээгдэж буй Испани, Итали шинэ гэрээг анхнаа саа эсэргүүцэж байв. Европын холбооны өрийн хямралын эсрэг арга хэмжээг дэмжихээ ОХУ илэрхийллээ.
Гэхдээ энэ арга хэмжээнүүд нь өөрсдийнх нь эдийн засагт хохирол учруулаагүй тохиолдолд ийм бодлого баримтална гэдгийг Оросын шадар сайд Игорь Шувалов онцлов. “Евро бүс, тэр дундаа тус бүсийн валюттай холбоотой бүхэн тогтвортой байгаасай гэж бид хүсэж байна. Европын холбоонд өрнөж буй үйл явдал муугаар эргэвэл энэ нь бидэнд таалагдахгүй. Тийм учраас тус бүсийн бодлого манай эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй бол бид тэднийг дэмжинэ” хэмээн тэрбээр мэдэгдсэнийг “Новости” дамжуулсан юм. Энэ уулзалтын үеэр Европын холбоо, ОУВС Кипрт санхүүгийн тусламж үзүүлэх ший д вэр гаргалаа. Тусламжийн хэмжээг албан ёсоор нэрлээгүй ч, зарим эх сурвалжид Кипр 10 тэрбум еврогийн тусламж авах талаар мэдээлжээ. Кипрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Европын холбооны орнуудын Сангийн сайд нар онцлоод, тус ламжийн нөхцөлүүдийг ойрын хугацаанд нарийвчлан хэлэлцэхээр тохиролцжээ. Тусламжийн хариуд Кипр гэнэтийн орлогын татвараа нэмэх, нийгмийн халамжийн төсвөө танах, төсвийн ажилтан, ажилчдын цалинг багасгах үүрэг хүлээсэн юм.
БАНКУУД НЭГДСЭН ХЯНАЛТАД ОРНО
Евро бүсийн банкууд нэгдсэн хяналтад орох нь. Европын Төвбанк санхүүгийн байгууллагуудыг хянаж, хямралд орох шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авах гэнэ. “Асуу далтай” банкуудад үзүүлэх тусламжийг Тогтворжилтын сангаас гаргах аж. Гэхдээ банкуудад үзүүлж буй тусламж аль нэг улсын гадаад, дотоод өрөөс тусдаа байна. Энэ нь аль нэг орны банкны хямрал өрийн дарамт болохоос сэргийлж байгаа аж. “Энэ арга хэмжээ асуудлыг түргэн шийдвэрлэх гарц байж мэднэ. Гэхдээ ийм арга хэмжээ авснаар нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Хямралд өртсөн орнуудын дампуурах шахсан банкуудад тусалж, энэ нь тухайн оронд өрийн дарамт болохгүй гэдэг нь сайн хэрэг. Гэвч Тогтворжилтын сангаас гарч буй энэ хөрөнгө ХБНГУ, Их Британи зэрэг эдийн засаг нь хямралд өртөөгүй байгаа орнуудаас гарч байгаа. Тэгэхээр эл арга хэмжээ нь “асуудалтай” орнуудад бус, хүчирхэгүүдэд нь дарамт болно” хэмээн “Новости” онцолжээ.
ШИНЭ ГЭРЭЭ БҮСИЙН ЗЭЭЛЖИХ ЧАДВАРТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ МАГАДГҮЙ
Европын холбоо эдийн засгаа аврахын тулд байгуулсан шинэ гэрээ хямралд өртөөд буй орнуудад туслах ч бүсийн зээлжих чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн “Moody’s” үзэж байна. Европын өрийн зах зээл тогтворжих хүртэл нэлээдгүй хугацаа өнгөрөхийн зэрэгцээ хямралын шинэ давалгаа бүсийг нөмрөхгүй гэсэн баталгаа алга хэмээн шинжээчид онцолж буй. Европын Тогтворжилтын сан руу банкууд “хошуу дүрснээр” бүсийн төлбөрийн чадвар, зээлжих зэрэглэлийн гол баталгаа болох хөрөнгө хурдан дуусаж магадгүй аж. Санхүүгийн интеграц нь өрийн хямралыг газар авахад нөлөөлж, бүсийн зээлжих чадварт сөргөөр нөлөөлнө хэмээн “Moody’s” үзжээ.
ШИНЭ ГЭРЭЭ “АМЬ ТАРИА” БАЙЖ ЧАДАХ УУ
Европын холбооны шинэ гэрээний талаар шинжээчид олон янзын таамаглал дэвшүүлж байна. Банкуудыг хянах, ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх механизмын талаар хэлэлцэж, тохирлоо гээд асуудал шийдэгдчихгүй гэдэгтэй зарим нь санал нэгдэж байна. Сүүлийн хоёр жилд Европын эдийн засгийг аврах хэд хэдэн хэлэлцээр, гэрээ байгуулсан ч дорвитой үр дүн өгөөгүй. Энэ удаагийн гэрээ ч бас ийм болохгүй гэсэн баталгаа алга. Европчууд их ажиллаж, бага цалин авсан тохиолдолд өрийн асуудал шийдэгдэнэ. Гэвч тэднийг их ажиллуулж, бага цалин авах нөхцөлийг бий болгох нь нийгэмд тогтворгүй байдал, улс төрийн хямрал дагуулах магадлал өндөр. Мөн эдийн засгийн өсөлтийг хэрхэн нэмэгд үүлэх, ямар аргаар ажлын байр бий бол гох, 120 тэрбум еврог юунд зарцуулах нь одоогоор тодорхойгүй үлдлээ.
Х.ОД