АНУ-ын дипломатчдын нууц баримтыг интернэтэд тавьж, дуулиан дэгдээсэн “Wikileaks” цахим хуудас энэ удаад Сирийн түшмэдийн захидал сэлтийг нийтэд дэлгэнэ гэдгээ мэдэгдлээ. Сирийн төрийн 680 байгууллагын ажилтнуудын 2.4 сая захидлыг гартаа оруулснаа сайтынхан мэдэгдсэн аж. Улс төрч, сайд, дипломатч, санхүүч, бизнесмений захидлын 68 мянга орчим нь орос хэлээр байгаа гэнэ. Энэ бүх баримтыг Ливан, Египет, ХБНГУ, АНУ, Итали, Франц, Испанийн хэвлэлтэй хамтран хоёр сарын хугацаанд нийтлэхээр төлөвлөж байна. Ямар эх сурвалжаас захидлуу дыг олж авснаа “Wikileaks”- ийнхэн нууцалж буй.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн гуравдугаар сард “The Guardian” Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, түүний эхнэр Асма нарын захидлуудыг нийтэлж байсан юм.
ИТАЛИЙН КОМПАНИ СИРИД ХАРИЛЦАА, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ НИЙЛҮҮЛЖ БАЙЖЭЭ
Италийн цэргийн техникийн “Finmeccanica” үйлдвэрийн салбар “Selex Elsag” компани 2011-2012 оны мэдээлэл, харилцааны TETRA технологийг Сирид нийлүүлс нийг “The Guardian” мэдээллээ. Италийн компани TETRA-гийн төхөөрөмжүүдийг Сирийн хүч ний байгууллагад худалдаж, уг сарч өгөөд зогсохгүй хэрхэн ажиллуулахыг заасан гэнэ. “Wikileaks” цахим хуудсын олж авсан мэдээллээр, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны ажилтнууд Сирийн хүчний байгууллагуудын хэрэглэж байсан технологийг илрүүлсэн аж. “Selex Elsag” компанийн цахим хуудсан дээр Сирийн эрх баригчидтай хамтран ажиллаж байсан талаарх мэдээлэл байхг үй ч гадаадын олон компани, тэр дундаа Оросын шуудан холбоотой хийсэн гэрээнүүдийн талаар мэ дээлсэн байна.