Мексикт энэ сарын 1-нд болсон болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зүүний хүчний намын нэр дэвшигч хүлээн зөвшөөрөөгүй учир саналын хуудсыг талыг дахин тоолохоор боллоо. Ялагдал хүлээсэн нэр дэвшигч Андрес Мануэль Лопес Обрадорын үзэж буйгаар, санал хураалтын үеэр зөрчил будлиан илэрсэн тул саналын хуудсын 54.5 хувийг дахин тоолох шаардлагатай гэнэ.
Сонгуулийн албан ёсны дүнг одоогоор зар лаагүй байгаа ч сөрөг хүчний Хувьсгалт институци намаас нэр дэвшигч Энрике Пеньа Ньето олонхын санал авсан нь тодорхой болоод байгаа билээ. Дашрамд өгүүлэхэд, Андрес Мануэль Лопес Об радор 2006 оны сонгуульд мөн нэр дэвшиж, одоо гийн Ерөнхийлөгч Фелипе Кальдеронд 0.6 хувийн саналын зөрүүтэйгээр ялагдсан юм.