Хоёр долоо хоногийн өмнө бүрэлдсэн Францын Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор зардлаа багасгаж, татвар нэмэх шийдвэр гаргалаа. “Bloomberg” мэдээлснээр, Франсуа Олландын Засгийн газар татвар нэмснээр төсвийн орлого 7.2 тэрбум еврогоор нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна. Тухайлбал, жилд 1.3 еврогоос дээш орлоготой иргэдэд ногдуулах татварыг 2013 оноос 75 хүртэлх хувиар нэмэх гэнэ. Өндөр орлоготой иргэдэд илүү татвар ногдуулах тогтолцоо францчуудын хувьд шинэ зүйл биш. Үүнээс өмнө ийм тогтолцоотой байсан ч Николя Саркози Ерөнхийлөгч болсныхоо дараа үүнийг хүчингүй болгосон юм.
Ингэснээр чинээлэг иргэд мөнгөө эх орондоо зарцуулах бололцоог олгож байна хэмээн Н.Саркози үзэж байжээ. Түүнээс гадна санхүүгийн корпорац, эрчим хүчний компаниудад улсаас хөнгөлөлт үзүүлэхээ зогсоох гэнэ. Хөнгөлөлтийг зогсоож, компаниудаас авдаг хураамж, татварыг өндөрсгөснөөр 898 сая евро улсын төсөвт орж ирэх аж. Мөн жил тутам төсвийн ажилчдын 2.5 хувийг цомхотгохоор төлөвлөж байна. Түүгээр зог сохгүй Франсуа Олланд сарын цалингаа 10 мян ган евро болгож багасгахаа мэдэгдлээ.