Эртний согди нарын үр сад Македоны Александр, Монголын хаа дын цэргүүдээс зугтаж Тажи кис таны Ягнобт ир дэг байжээ. Зөвлөлтийн түшмэд амьдрах газрыг нь заахаа больсноос хойш иргэд ууланд ирж, хуучны заншлаар амьдрах болсон аж. Ягнобт очоод ирэхдээ европчууд “Цаг хугацаагаар аяллаа” хэмээн ярина. Зуун жилийн өмнөх амьдралын хэв маяг өнөө ч тэнд өөрчлөгдөөгүй учраас тэр.
Бүхнийг орхин уул руу дүрвэсэн ягнобчууд “Өөр хаашаа явна гэж” хэмээн ярина
МОНГОЛД СОГДИ АЯЛГААР ЯРЬДАГ
Ягноб бол Тажикистаны баруун хойд хэсгийн уулархаг бүс. XIX зуунд Ягнобын хөндийг өөр Куль хэмээх гол урсана. Далайн түвшнээс дээш 2500- 3000 метрийн өндөрт орших энэ ууланд 30 гаруй гацаа байснаас одоо 14 нь л үлдсэн. Ягнобын хөндийд хүрэхийн тулд нарийхан хавцлаар гардаг. Арванхоёрдугаар сарын эхээр хавцалд цас унаснаар хөндий рүү очих зам хаагддаг аж. Хүрэхэд хэцүү энэ хөндийд хатуу ширүүн нөхцөл л согдичуудыг гаднын түрэмгийлэгчдээс хаацайлдаг байжээ. Ягнобын хөндийн оршин суугчид өөрийн хэлтэй. Энэ нь тажик хэлээс өөр, Ираны өмнөд хэсгийн оршин суугчдын ярьдаг хэлтэй илүү төстэй. Шинэ мянганы эхэн гэхэд ягноб хэлээр ярьдаг хүн 1500-12000 байгаа гэсэн тоо гарсан юм. Согди буюу ягноб хэлтэй төстэй аялгаар ярьдаг ястан Хятад, Казахстан, Энэтхэг, Монгол, Узбекистан, тэр бүү хэл Японд байдаг хэмээн хэл шинжээчид үздэг.
(Ягноб хэлээр ярьдаг хүн 1500-12000 байна)
АМЬД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨХ АМЬДРАЛ
Оросын угсаатан судлаач Михаил Андреев 1927 онд “Ягнобт одоо хүртэл оёдлын машин, уран дархан байдаггүй. Сургууль ч үгүй, настай хүмүүс нь залуустаа бичиг үсэг заах төдий. Гацаа, суурингийнхнаас хэн нэг нь өвдлөө гэхэд эмчид бус, домч бариачид ханддаг” хэмээн бичжээ. 85 жилийн тэртээд дүрслэн бичсэн энэ амьдрал өнөө хэр өөрчлөгдөөгүй. Эрс тэс уур амьсгалтай тул нохойн хошуу, үхрийн нүд зэрэг зэрлэг жимсийг эс тооцвол ногоо ургадаггүй. Өвсийг гар хадуураар хадна. ЗХУ-ын үед Ягнобт хамтрал байгуулах гэж трактор, комбайн хүртэл авчирч байсан ч хад чулуу ихтэй уулархаг нутагт энэ мэтийн техник ашиглах нь тохиромжгүй, бас аюултай байж. Ягнобчууд нимгэн чулуугаар барьсан сууцанд амьдарна.
Гэрээс нь 10-20 м зайд гал зуух, хүнс хадгалах агуулах, угаалгын өрөөрхүү байр байдаг. Ханын модон тавиур, амрах, унтах, суухад зориулсан хавтангаас өөр тавилга гэрт үгүй. Залуус нь жийнсэн өмд, спорт загварын хүрэм, хөгшид нь үндэсний хувцсаа ихэвчлэн өмсдөг. Эмэгтэйчүүд нь урт дээл маягийн өмсгөл өмсөж, толгойгоо алчуураар бооно. Ягнобынхан мал маллаж, амьдралаа залгуулна. Голдуу хонь, ямаа, үхэртэй. Малын мах, сүү, арьс, үсийг зуны сүүлчээр наймаачдад тушаана.
Гацааныхны захиасыг авсан хэдэн эр мах, сүү, ноос, ноолуураа аван хавцлаар гарч, уулзахаар тохиролцсон наймаачдад түүхий эдээ тушаадаг аж. Зуны цагт сүү, тараг, аарц, ааруулаар голдуу хооллодог. Гэхдээ Ягнобт орчин үеийн соёлыг илтгэх зүйлс бий. Нам дор газар амьдардаг хүмүүс нь зурагтын антенн, авто машинтай. Зарим тосгон бүр сургуультай. Ягнобт эмч байхгүй. Өнгөрсөн зууны тэртээх шиг домч нарт хандана. “Эдгэрвэл сайн л биз. Үгүй бол тэр л биз. Өвчтэй хүн эдгэрэхийг хүсвэл бурханд мөргөх л хэрэгтэй” хэмээн тэндхийн домч нар ярина. Нэг айл дунджаар 5-10 хүүхэдтэй. Эмэгтэйчүүд гэртээ төрж, домч эх барина.
(Тэнд эмнэлэг, сургууль байхгүй)
ӨӨР ХААШАА ЯВНА ГЭЖ?
1970–1971 онд ягнобчуудыг өөр муж руу хөөдөг байж. Тал тариа, хөвөн тарих, байшин барих, үйлдвэрт гээд ажлын байр мундахгүй, сургууль, эмнэлэгтэй байсан ч төрсөн газраас нь өөр хот, муж руу хүчээр нүүлгэхийг хэн ч хүсээгүй гэдэг. Засаг захиргааныхан онгоцоор нисэн ирж, гацааныхныг суулган өөр мужид аваачдаг байсныг өвгөд нь нулимс дуслуулан ярьдаг. Албаны хүмүүс үүнийгээ “Ууланд амьдрах аюултай. Газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгаас иргэдээ хамгаалах зорилгоор нүүлгэн шилжүүлж байна” хэмээн тайлбарладаг байжээ.
Уур амьсгал, амьдралын хэв маягийн огцом өөрчлөлт, хөвөн тариалах талбай, үйлдвэрт ашиглаж буй химийн бодист хордсон хэдэн зуун ягноб нас барж байлаа. “Бидний гэр бүлийнхнээс өдөр болгон хүн үхэж байлаа. 45- 53 градусын халууныг тэсэж гарах хүн цөөхөн байсан” хэмээн тэр үеийн тухай дурсдаг. Төдөлгүй ягнобчууд тал нутгийг орхин, уулруугаа дүрвэж эхэлжээ. 1991 онд эрх баригчид төрөлх сууриндаа үлдэхийг ягнобчуудад зөвш өөрсөн байна. Тэр дор (тал нутаг, хот) ажил, сургууль, эмнэлэг, дэлг үүр гээд орчин үеийн хүнд хэрэгтэй бүх л зүйл бий. Гэтэл энэ бүхнийг орхин уул руу дүрвэсэн ягнобчууд “Өөр хаашаа явна гэж” хэмээн ярина.
БУРХАНД Л НАЙДНА
Сүүлийн жилүүдэд Ягноб олон улсын судлаач, эрдэмтдийн анхаарлыг татах болжээ. Хөндийд зам тавих, сургууль, эмнэлэг байгуулах, цахилгааны шугам бий болгох талаар мужийн захиргаа, эрх баригчдын хэмжээнд яригдаж, олон улсын байгууллага, донор орнууд энэ талаар анхаарах болсон аж. Өөрчлөлт хийх ёстой гэдгийг ягнобчууд ч өөрсдөө ухаарч эхэлж. Тэдний зарим нь хүүхдүүдээ өөр муж, нийслэл Душанбе руу сургуульд явуулж байна. Түүнээс гадна Ягнобын экологийн асуудал оршин суугчдын төдийгүй эрх баригчдын сэтгэлийг түгшээх болов.
Газрын хөрс эвдэрч, малын хөлд талхлагдсан. Уламжлалт аж ахуй, хэл соёл нь аажмаар мартагдан, залуус нь хөгжил рүү тэмүүлэн хотыг зорих болсон. Тажикистаны эрх баригчид Ягнобт хөрөнгө оруулж, дэд бүтцийг нь хөгжүүлэн, аялал жуулчлалын бүс болгох бодлого баримталж буй. Гэвч энэ бүхнийг нэг дор, гэнэт хийх боломжгүй учир ягнобчууд бурханд найдан амьдарсаар л.
Х.Од