АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод жил бүр машиныг этгээд сониноор тоноглож, чимэглэх дуртай хүмүүст зориулсан “Houston art car” жагсаал болдог. 1987 оноос эхлэн зохион байгуулсан эл өвөрмөц, сонирхолтой арга хэмжээ 25 дахь удаагаа автомашин сонирхогчдыг цуглууллаа.
Энэ удаагийн “Houston art car-2012” жагсаалд авто машиныг урлагийн бүтээл болгосон 280 гаруй уран бүтээлч оролцож, бүтээлээ үзэгчдэд толилуулсан байна. Тэдгээрээс “Шарсан тахиа”, “Брунилдийн хашгираан” зэрэг бүтээл үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ.