“Феррари” компани Феррари Энзогийн шинэчилсэн загварыг 2012 оны сүүлчээр танилцуулна хэмээн мэдэгдсэн. Цөөн тоогоор үйлдвэрлэдэг Энзо цувралын шинэ үе хайбрид бөгөөд 920 морины хүчтэй V12 хөдөлгүүртэй, 100 км/ц хурдыг 2.5 секундэд авах чадалтай байх талаар автомашин сонирхогчид ярьж байна.
F70 хэмээн нэрлэсэн уг загварын их биеийн загварыг гаргасан бөгөөд кузов болон хөдөлгүүрийн туршилтыг хийж байгаа аж. “Феррари” компани шинэ загвараа тун нууцалж байгаа ч www.tорspeed.com сайтын “илчилснээр” F70-ын зураг цахим ертөнцөөр тарж эхэллээ. “Феррари”-ийн хайбрид машин 2014 оноос худалдаанд гарах юм байна.