“Экосс” кино компанийн бүтээж буй “Уэльсийн гүнж” киноны Диана гүнжийн дүрд Наоми Уоттс тоглохоор болжээ. Их Британийн жүжигчдийн тоглох уг кинонд Диана гүнжийн амьдралын сүүлийн хоёр жилийг үзүүлнэ. Зураг авалт энэ долоо хоногт эхэлсэн бөгөөд дараа жил дэлгэцнээ гарах юм байна. Уоттс зураг авалтын үеэр ярих даа “Гайхамшигтай, түүхэн эмэгтэйн дүрийг бүтээх болсондоо миний сэтгэл туйлын өндөр байна. Түүний төгс төгөлдөр сайхан бүхэн надад олон талаар нөлөөлсөн” гэжээ. Өмнө нь “Алдар хүндийн уналт” киног найруулсан Оливер Хиршбейгэл уг киног найруулж байгаа юм. Кинонд зүрхний мэс засалч Хаснат Хан болон Диана гүнж хоёрын хайр дурлалын тухай өгүүлнэ. Хосын нууцлаг хайрын холбоо 1995 оноос эхэлж 1997 онд Дианаг нас барахаас хэдхэн сарын өмнө дуусгавар болжээ.
“Экосс” намтарчилсан кинондоо “Өөрийн амар тайван байдлыг олох хүсэл нь түүнд зорьсон амжилтандаа хүрэх боломж олгосон бөгөөд ингэснээрээ тэр олон улсын компанит ажилд оролцон, хүмүүнлэгийн ажилтан болсон” гэдгийг өгүүлжээ. Доктор Ханы дүрд Навен Эндрюс, туслах дүрд Дуглас Хож, Жульет Стивенсон нар тоглох юм.
“Кинонд гүнжийг Доди эл-Фаедтэй холбоотой байсан, Парист болсон машины ослын дараа нас барсан тухай дурдсан” гэсэн цуу яриа дэгдсэн юм. “Экосс”-ийн захирлууд болох Роберт Бернштэйн, Дуглас Рэй нар цуурхлыг няцааж “Хүн бүр Дианагийн амьдралын сүүлийн жилүүдийг сэтгэл өвтгөм байлгахыг хүсч байна” гэжээ.Наоми Уоттс залуудаа Австралийн олон ангит кинонд тоглож, нэр алдарт хүрсэн бөгөөд түүнээсээ өмнө “Кинг Конг” к нонд тоглож байжээ. Уоттс одоо 43 настай бөгөөд Диана нас эцэслэхдээ түүнээс зургаан насаар залуу байжээ.
Б.Дэлгэрмаа