Японы “Фүкүшима-1” АЦС-ын ослын шалтгааны талаар судалж, шинжилсэн комисс илтгэл тавьжээ. Уг илтгэлд өгүүлснээр, станцад гарсан осолд хүмүүсийн буруу байсан гэнэ. АР мэдээлснээр, цөмийн эрчим хүчинд хяналт тавиагүй эрх баригчид, холбогдох байгууллага, АЦС-ын оператор “TEPCO” компани буруутай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Дээрх байгууллага, хүмүүс хариуцлагагүй хандсанаас ир гэд хохирсон хэмээн илтгэлд онцолжээ.
Түүнчлэн аврах ажиллагаанд засаг захиргааны ажилтнууд дур мэдэн оролцож, холион бантан хутгасан хэмээн мэргэжилтнүүд илтгэлдээ өгүүл сэн байна. “Фүкүшима-1” АЦС хүчтэй газар хөдлөлт, цунамид тэсэж үлдэх баталгаа байгаагүй аж. Осол гарах үед буюу өнгөрсөн оны гуравдугаар сард Ерөнхий сайд байсан Наото Каныг ос лын үеэр олигтой арга хэмжээ аваагүй хэмээн NHK телевиз мэдэгдэж байсан юм.