Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг “Эрдэнэзуу” музейгээс Өндөр гэгээн Г.Занабазарын урласан түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг хулгайлж, зувчуулсан тус музейн нярав Ю.Баяраа, Өвөрхангай аймгийн харьяат, “Тансаг” нэртэй эрт ний эдлэлийн дэлгүүрийн эзэн С.Энх тайван нарт холбогдох хэргийг өчиг дөр Нийслэлийн шүүхэд хянан хэ лэлцлээ. Ю.Баяраа нь музейгээсээ түүх соёлын хосгүй үнэт бурхдаа хул гайлан, оронд нь дуураймлыг нь сольж тавьж байсан юм. Тэрбээр хосгүй үнэт бү тээлийн жагсаалтад орсон тав, үнэт бүтээлд тооцогдох 17 бурхныг сольж, С.Энхтайванаар дамжуулан БНХАУ-ын иргэн Лид худалдаж, түүний дуурайлган хийлгэсэн 22 бурхны оронд тавьсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм.
Сүх баатар дүүргийн шүүхээс Ю.Баяраад итгэмжлэн хариуцсан эд хөрөнг өө завшсан гэсэн үндэслэлээр найман жил хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу гурван жилийг нь хассан юм. Харин түүний хамсаатан С.Энхтайванд зургаан жил хорих ял ногдуулж, мөн л гурвыг нь хэлтрүүлсэн. Мөн түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох бурхдын төлбөрт Ю.Баяраагаас 109 сая, С.Энхтайванаас 87 сая гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Гэвч ялтнууд шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан бөгөөд Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ.